Европчууд хэвлэлдээ итгэхээ больж эхэлжээ

Zuv.mn
47 минутын өмнө

Европын иргэд олон нийт хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байгаа мэдээ мэдээлэлд итгэхээ больж эхэлжээ. Гэхдээ мэдээж хэрэг бүгдэд нь биш, тодорхой нэг, хоёр сэдэв буюу геополитик, ОХУ-ын талаарх мэдээлэлд итгэл алдарсан гэнэ.

Хэвлэлээр мэдээлэл гарч, дараа нь уг мэдээлэл нь үгүйсгэгдэх явдал давтамжтайгаар гарч байгаа нь үүний гол шалтгаан аж.

Пьер де Голль

Францын Ерөнхийлөгч асан шарль де Голлийн ач хүү, Ард түмнүүдийн нөхөрлөл, найрамдлын сангийн тэргүүн Пьер де Голль тодорхой жишээ татан ярьсан байх бөгөөд  Москвад болсон Ялалтын баярын жагсаалд оролцох удирдагчдын талаарх мэдээлэл, Ерөнхийлөгч В.Путин Энэтхэгт болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсон зэрэг сэдвүүд дээр ийм байдал ажиглагдсан гэжээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна