Пиццаны газрын гурван ажилтнаас халдвар илэрлээ


Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах мэдээллийг өглөө.

Тэрээр "2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр нийт 15,202 хүнд шинжилгээ хийхэд 25 хүнээс халдвар илэрлээ. Ингээд улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1692 боллоо.

Илэрсэн тохиодлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Үүнээс, 

  • "Х апартмент" орон сууцны оршин суугчид болох 120 хүнд шинжилгээ хийхэд 4 хүнд, мөн тус байрны СӨХ-ны нэг ажилтнаас халдвар илэрлээ  
  • Пиццаны газрын ажилтан байсан тул ажилчдаас шинжилгээ авахад 3 хүнээс халдвар илэрлээ
  • Улаанбаатараас Дархан хот руу хүнс тээвэрлэсэн жолоочоос халдвар илэрсэн. Тухайн хүн 23-нд шинжилгээ өгөөд Дархан руу очоод өчигдөр пост дээр түргэвчилсэн оношлуулаар оношлоход эерэг гарч, лабораторид шинжилгээ авахад онош батлагдлаа. Түүнийг тусгаарлаж Улаанбаатарт эмчилж байна. Хавьтлын шинжилгээнүүд үргэлжилж байгаа. Хавьтлын эх уурхай Улаанбаатар хот учраас энд өвчлөлийг бүртгэнэ
  • Бусад тохиолдлууд нь сүүлийн батлагдсан тохиолдлын ойрын хавьталууд байна. 

Үүнээс өнөөдрийн байдлаар 1,244 хүн эдгэрээд байгаа бол 435 хүн эмчилгээнд байна" хэмээн мэдээллээ. 

ШУУД ҮЗЭХ: 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна