БОАЖ-ын шинэ сайдаар томилогдох Н.Уртнасан гэж хэн бэ?


МҮОНРТ-ийн сэтгүүлч асан Нямжавын Уртнасан нь 1993 онд Дархан хотын 17 дугаар дунд сургууль, 1994-1998 онд МУИС-ийг Сэтгүүл зүйн чиглэлээр тус тус төгссөн. 

2002-2003 онд Япон улсын Токушима хотын JRT TV (Japan Radio Television) телевизэд сэтгүүлчийн мэргэжлийн дадлага, 2005 онд ХБНГУ-ын Deutsche Welle (DW TV) телевизэд мэргэжил дээшлүүлэх сургалт, 2008-2013 онд БНСУ-ын KBS, MBC телевизүүдэд мэргэжлийн сургалтад хамрагдаж байжээ. 1998-2000 онд Eagle TV телевизэд сэтгүүлч, мэдээний албаны дарга,  2000-2010 онд МҮОНРТ-ийн Нийгэм, эдийн засгийн редакцид сэтгүүлч, редактор,  2010-2013 онд “Шинэ дэлхий” телевизийн Мэдээний албаны дарга, Гүйцэтгэх захирал, 2013 оноос хойш “Юни Си энд Си” ХХК-ийн Маркетингийн захирал, 2016 оноос “Юни солар” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байна. 

Тэрээр МҮОНРТ-ийн Нийгэм эдийн засгийн редакцид сэтгүүлч, редактороор ажиллаж байх хугацаандаа “Ядуурлын эсрэг хамтдаа” аянг бага дунд орлоготой иргэдийн бичил бизнесийг дэмжих зорилгоор Петровис компанитай хамтран зохион байгуулж, литр тутмаас тодорхой мөнгөн хуримтлал бий болгож, олон өрхөд төмс хүнсний ногоо тариалах, оёдлын цех байгуулах, гар урлал эрхлэх зэрэг олон чиглэлээр бодит дэмжлэг үзүүлжээ.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.219.246
    2021/01/31

    Ёстос мэдэхгүй юмбайна

    Хариулах
  • 202.9.46.213
    2021/01/31

    Сэлэнгийн орон нутгийнТВ-д ажиллаж бсан тухай алга.

    Хариулах
  • 66.181.182.132
    2021/01/30

    Сэтгүүлчид энэ яамыг өмчилж байгаа бололтой

    Хариулах
  • 64.119.23.26
    2021/01/29

    За энэ эмэгтэй бол үнэндээ танигдаагүй карт байна ажлын туршлага ч бага юм байна улс төрийн ажил бараг хийгээгүй хүн байна.Гэхдээ шинэ залуухан эрч хүчтэй бөөн зориг зүрх бяц дайраад тээрэмдээд өгий гэсэн сэтгэл байхад болно чиний түрүүчийн сайдын шахааны хүмүүсээс болгоомжил яамныхаа ТНБД маш сайн ойр дотно байж Сарангэрэл эмгэний шахааны чанаргүй бараануудыг ирсэн газарт нь буцаагаад өгчих.Чамд элдэв мэдэхгүй чадахгүй юмнууд тулгарна мафийхан чамайг сорино ч гагцхүү хулиа дээдлээд лчичрээд байгаарай бүүр болохгүй бол ард түмээн ингээд байна нэг хулгайч энэ зөв үү? буруу юу гэхэд олон сайхан танкууд чамайг хамгаална амжилт дүү только перёд

    Хариулах