С.Бямбацогт: Монгол улсыг хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй


Монгол улсын засгийн газарт ажиллах сайд нарыг батлах УИХ-ын чуулганаар гишүүн С.Бямбацогт шинэ сайд нарт хандаж анхаарч ажиллах шаардлагатай хэд хэдэн чухал зүйлсийг анхаарууллаа.

Тэрээр Ерөнхий  сайд Л. Оюун-Эрдэнийн оруулж ирж байгаа сайднарыг дэмжиж байна. Та бүгдийн зөвд нь зөөлөн, бурууд нь хурц хандаж, МАН-ын мөрийн хөтөлбөрийг хамтдаа хэрэгжүүлэх болно хэмээн хэлээд шинэ сайд нарт дараах зүйлсийг захин хэлсэн юм.

1. Монгол улсын үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, яамны эрх зүй, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль зэргийг ширээний ном болгон хууль батлахдаа сөхөн харж байхыг,

2. Хөгжлийн бодлогын тухай хуульд заасан таван бодлогын бичиг баримт буюу монгол улсын хөгжлийн алсын хараа, төлөвлөлтийн бичиг баримт буюу Монгол улсыг хөгжүүлэх 5 жилийн төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэргийг анхаарч эдгээр ажлыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй хэмээв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.115.64
    2021/01/31

    Яаг онож хэл гэж үг бий

    Хариулах