Хубэй мужийн хөл хорио МАРГААШ цуцлагдана

2020 оны 03 сарын 24

Уушгины хатгалгаа үүсгэдэг коронавирусийн голомт болох БНХАУ-ын Хубэй мужид шинээр халдварын тохиолдол 5 хоног бүртгэгдээгүй учир хөл хориогоо цуцлахаар болсон гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгджээ.

Тус мужиийн хөл хорио гуравдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн цуцлагдах аж.

The mega-city of Wuhan, ground zero for coronavirus, will remain in lockdown until April 8

Түүнчлэн Хубэй мужийн нийслэл Ухань хотод ирэх сарын 8-ны өдрөөс эхлэн олон нийтийн тээврийн хэрэгслийг явуулж эхлэхээр болжээ. Уханий оршин суугчдыг мужаасаа гарч болохыг Хубэй мужийн захиргаа өнөөдөр гаргасан мэдэгдэлдээ дурьдсан байна. Мөн тус мужид нэгдүгээр сарын 23-ны өдрөөс хойш нийт 60 сая орчим хүн хатуу хөл хорионд ороод байсан билээ. 

 Ухань хотын 11 түр эмнэлэг хаагдаж, томоохон эмнэлгүүд энгийн өвчтэй хүмүүсийг хүлээн авч эхэлсэн байна.

БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин коронавирусийн халдвар гарснаас хойш анх удаа гуравдугаар сарын 10-ны өдөр Ухань хотод зочлов. Тэрээр "Вирусийн халдвар дэлхий дахинаа маш их хурдацтай тархаж байгаа энэ үед Европын улс орнуудад тусламжын гараа сунгахад бэлэн байна" гэж мэдэгдлээ.

There have now been more than 81,000 cases in China, and the death toll has reached 3,270

Эх сурвалж: Xinhua

Х.Дэлгэрэх 

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 03 сарын 24
39.115.114.99
Аниа

Сарс шиг жил болгон дэгддэг өвчин болбол яанаа. Солонгост сарьсан багваахайд нь энэ вирус байна гэнээ. Монгол ч гэсэн багваахай гаа судал