Монголын ард түмэнд AstraZeneca компанийн вакцины 150,000 тунг бэлэглэж буйдаа баяртай байна

С.Гандэлгэр
2021/02/22

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар Монголын нөхөрсөг ард түмэнд Энэтхэг Улсад үйлдвэрлэсэн AstraZeneca компанийн “Covishield” вакцины 150,000 тунг бэлэг болгон өгч буйд баяртай байна. Вакциныг өнөөдөр 2-р сарын 22-нд Монголд авчирсан бөгөөд хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр болон Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх нар болон бусад албаны хүмүүс оролцов.

Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх ёслолын арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ “Энэтхэг Улс нь КОВИД-19- ийн эсрэг вакциныг бидний “оюун санаа хөрш”, “Стратегийн түнш” болох Монгол Улсад өгч байгаа анхны улс болж байгаадаа баяртай байна. Энэтхэг Улс нь эхний ээлжинд 6.3 сая тун вакциныг 13 найрсаг түнш орнуудад бэлэглэж буй бөгөөд энэ нь бидний зүрх сэтгэлийн холбоо, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны илэрхийлэл болохын зэрэгцээ “Act East” бодлогод Монгол Улсын чухал ач холбогдлыг харуулж байгаа юм”.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ Энэтхэгийн Ерөнхий сайдад Монгол улсыг 150 мянган Ковидын вакцинаар хангаж буй орнуудын жагсаалтын эхний эгнээнд оруулсанд талархал илэрхийлээд, өнөөдрийн арга хэмжээ түүхэнд тэмдэглэгдэх болно гэдгийг дурдсан. Мөн Энэтхэг, Монголын стратегийн түншлэл өргөжиж Монгол, Энэтхэгийн ард түмний найрамдлыг бэхжүүлэх чиглэлээр олон салбарт хамтарсан төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна” гэв.

Өнөөдөр бэлэглэсэн тунгаас гадна Энэтхэг улсаас Ковидын вакцины нэмэлт хангамжийг арилжааны шугамаар худалдан авахад нь Энэтхэг Улс туслахад бэлэн гэдгээ мөн илэрхийллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна