Твиттер нь iOS-ийн хэрэглэгчдэд зориулагдсан Clubhouse-тэй адил аудио функцийг нээж эхэлжээ

С.Гандэлгэр
2021/02/26

Twitter компани өнгөрсөн 12 сард туршилтаар эхлүүлсэн Spaces нь твитерийн орчинд Clubhouse -тай адил олон нийтээр дуу хоолойгоороо хэлэлцүүлэг хийх боломжийг нээж өгчээ. Яг одоогоор iOS үйлдлийн системтэй хэрэглэгчид энэхүү хэлэлүүлцгийг ашиглах боломжтой болсон байна

Clubhouse-тэй төстэй Twitter-ийн Spaces нь хэрэглэгчдэд аудио хэлэлцүүлэг хийх боломжийг олгохдоо DM урилгаар дамжуулан хэрэглэгчдэд "орон зай" -нд нэгдэх боломжийг өгдөг ажээ. Clubhouse дээр ярилцсан хэлэлцсэн зүйлс хадгалагдаж үлдэггүй бол жиргээн дээр 30 хүртэлх хоногоор хадгалагдах гэнэ

Одоогоор Spaces нэг хүн нэг дор 10 хүнийг урьж ярилцлага хийх боломжтой. Жиргээний FLEET хэсэгт харагддагаар шийдсэн байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна