БНХАУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд шинэ тохиолдол БҮРТГЭГДЭЭГҮЙ

2020 оны 05 сарын 17

Уушгины хатгалгаа үүсгэдэг коронавирусийн халдвар голомт болох БНХАУ-ын Хубэй мужид бямба гарагт шинэ тохиолдол илрээгүй гэж тус улсын Эрүүл мэндийн комиссоос мэдээлэв. Тус улсад нийт батлагдсан халдварын тохиолдол хэвээр (82947) байгаа бол Ухань хотын хувьд коронавирусийн халдвар авсан хүний биеийн байдал хүндэвтэр байгаа гэж мэдэгдэв. Одоогийн байдлаар БНХАУ-д коронавирусийн халдварын улмаас 4633 хүн нас барсан бол 78227 хүн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

Эх сурвалж: Xinhua

Э.Мөрөн

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.