Тамхины хяналтын тухай хуулийг батлах ёстой гэдэгт эмч нар нэгдэж Ерөнхийлөгчид хүсэлт хүргүүллээ

Г.Анар-Эрдэнэ
1 цаг 12 минутын өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Тамхи импортлогч, үйлдвэрлэгч зэрэг олон талын эрх ашгийг хөндөж, нийгэмд талцал үүсгээд буй О.Номинчимэг нарын гишүүдийн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Хэд хоногийн өмнө янжуур, электрон тамхиныхан тус хууль батлагдсанаар улсын төсөвт эрсдэл үүсгэж магадгүй талаар Ерөнхийлөгчид хандсан юм. Харин эмч нар нэгдэж энэ хуулийг батлах нь зүйтэй гэж үзэн Монгол Улсын Ерөнхийлөгчид Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний нийгэмлэгээс хандлаа. Тэд Тамхины хяналтын тухай хуулийг батлахад туслалцаа хүсэх хүсэлт хүргүүлжээ.

Хүсэлтэд "Сүүлийн жилүүдэд электрон тамхины хэрэглээ хэрээс хэтэрч, өсвөр үе, залуучуудын дунд ердийн хэрэглээ мэт болсон нь эмч, эмнэлгийн ажилтнуудын санааг зовоож байна. Эрүүл мэндийн ойлголтыг бүхэлд нь үгүй хийдэг хамгийн ноцтой асуудал бол донтолт. Тэр дундаа, хууль эрх зүйн орчин нь бүрдээгүй, зохицуулалтгүй электрон тамхины хэрэглээ хүүхэд залуусын дунд эрс нэмэгдэж, ирээдүй хойч маань никитоноос хамааралтай боллоо. ЕБС-ийн сурагчдын 80 орчим хувийнх нь уушигны багтаамж муу гэх судалгааны үр дүн гарсан. Үүнд электрон тамхины хэрэглээ нөлөөлж байна. Эрүүл монгол хүний төлөө, ирээдүй хойч үеийнхээ төлөө эрх ашигт дөрлөгдсөн талуудад чөдөр болж, эрүүл мэндээ эрхэмлэж байгаа хүмүүст дэм болж, төр түшигч нарт ухаалаг шийдвэр гаргах ёстойг чиглүүлж өнгө үү" гэжээ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна