Улсын хэмжээнд 466,946 хүн вакцинжуулалтад хамрагджээ

С.Гандэлгэр
2021/04/07

Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтад өчигдөр 50,371 иргэн хамрагджээ. Ингэснээр вакцины эхний тунгаа хийлгэсэн хүний тоо 466,946 боллоо. 

Улаанбаатар хотод иргэдийг вакцинжуулахаар 82 цэгт 1,264 хүн эмч,ажилтан ажиллаж байгаа юм. Нийслэлд коронавируст халдварын эсрэг вакцин хийлгэвэл зохих хүн амыг тоог вакцины эхний тунгаа хийлгэсэн хүний тоотой харьцуулж үзвэл Улаанбаатарт хотын 18-аас дээш насны хоёр хүн тутмын нэг нь дархлаажуулалтад хамрагдсан байна. 

Вакцины хоёр тунг хийлгэснээс тодорхой хугацааны дараа танд дархлаа тогтох тул иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах шаардлагатай.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна