“Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600м2 жишиг ХОРООНЫ ЦОГЦОЛБОРТОЙ болно


Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Ч.Чойдогийн хамт ажиллалаа. Энэ жил тус хороонд 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр тусгасан. Тухайлбал,

- 24 дүгээр хорооны цогцолбор барилга (хорооны ажлын алба, эмнэлэг, цагдаагийн хэсэг, ахмадын хороо - 600мкв)-ыг 1,5 тэрбум төгрөгөөр худалдан авах тендер зарласан.
- Түгжрэлийг бууруулах зорилгоор “Нарны гүүр”-ний баруун талаас “Мод боловсруулах үйлдвэр”-ийн хойд талаар дунд голын гудамжтай холбогдох 1,45 км авто зам барих ажил
- Тус хороонд хүүхдийн хоёр тоглоомын талбайд тохижилтын ажил хийнэ.

Тус хороонд тулгамдсан дараах асуудлуудыг шийдвэрлэж ажиллахыг холбогдох алба хэлтэс, албан байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.

May be an image of 2 people, people standing and indoor

- 53а, б байранд СӨХ-той болох талаар төлөвлөгөөнд тусгаж, шаардлагатай бичиг баримтын бүрдлийг хангах, 25, 27 байрны дунд байрлах тоглоомын талбайг засварлахыг холбогдох хэлтэст хариуцууллаа.


May be an image of 2 people, people standing and road
- 24 дүгээр хороонд хамгийн их тулгамдаж буй гол асуудал сургууль, цэцэрлэг барих газрын асуудал. Энэ асуудлыг НИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг даргын хувьд шийдэхийн төлөө ажиллана. Цаашид “Нарны гүүр”-ний урд үзүүрт автобусны буудлын харалдаа явган хүний гүүрэн гарц хийх ажлын зураг төслийг боловсруулахыг холбогдох хэлтэст хариуцууллаа.


May be an image of 1 person and standing
- Иргэдээс хөрөнгө оруулалт хийх шаардлагатай асуудлын талаар “Ажлын хэсэг” байгуулж санал авах, хороон Засаг дарга долоо хоногт нэг удаа хурал хийж, хийх ажлаа төлөвлөх, мөн СӨХ, бусад байгууллагатай холбогдож тохижилтын ажлыг идэвхжүүлэхийг 24 дүгээр хорооны Ажлын албанд хариуцууллаа.


May be an image of 2 people and people standing
- Нэг жилийн богино хугацааны төлөвлөгөө, дөрвөн жилийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө, 5-8 жилийн урт хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулахыг 24 дүгээр хорооны Ажлын албанд хариуцууллаа.


May be an image of sky, street, twilight and road
- Мөн 24 дүгээр хороонд ажиллаж байх явцдаа тус хороонд байрлах 295 дугаар цэцэрлэгийн эрхлэгчтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Тус цэцэрлэгт цэцэрлэгийн цахилгаан шитний газардуулга, урлаг заалны шал, цахилгааны монтаж солиулах ажил, мөн аваарын хаалга хийж, камер суулгах зэрэг асуудлууд тулгарчээ. Тус цэцэрлэгийн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2,2 тэрбум төгрөгөөр худалдаж авсан хэдий ч үйл ажиллагаа эхлүүлэхэд стандартын шаардлага хангахгүй, муу барилга хүлээн авсан байна. Энэ талаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар болон газар худалдагч компаний урирдлагуудтай уулзаж, ажил гүйцэтгэх гэрээ, ажил дүгнэсэн актыг шалгана. Дутуу гүйцэтгэсэн барилгын ажлыг холбогдох компаниар гүйцээлгэж хийлгэнэ.

May be an image of one or more people and people standing

May be an image of road and street




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.62
    2021/04/12

    Алтай хотхонд зай завсаргүй байшин баридаг, машин, явган хүн явах бараг боломжгүй... Хүн амьдрахад маш хүнд болсон. Ямар хүмүүс зөвшөөрөл өгөөд байдаг нь ойлгомжгүй. Байшиндаа оршин суугч нь нисдэг тэргээр орох юм Уу?

    Хариулах
  • 202.126.90.98
    2021/04/12

    Surguuli, tsetserleg bariach ee

    Хариулах
  • 64.119.19.30
    2021/04/12

    Шинэ орон сууцны барилгуудыг сургууль цэцэрлэгийн хамтаар бариулж ашиглалтанд хүлээж авдаг байх ёстой хуучин тогтолцооны үед ийм л байсан орон сууц барьчихаад сургууль цэцэрлэг барих газар үлдэхгүй байна даа хэтэрхий мэргэн ноёд минь

    Хариулах