Дуучин Т.Дэлгэрмөрөнд холбогдох шүүх хурал ХОЙШИЛЖЭЭ


Саяхан дуучин Т.Дэлгэрмөрөн цахим орчинд эхнэр Т.Анандатайгаа муудалцаж, уг хэрүүлээ өөрийн цахим хуудсаар шууд дамжуулж, олон нийтэд таарамжгүй харилцаатай байгаагаа дэлгээд амжсан. 

Уг шууд дамжуулалтын үеэр Т.Ананда дуучинг өөрийнх нь болон асрагчийнх нь биед халдсан, мансууруулах бодис хэрэглэдэг гэх мэт мэдээллүүд өгсөн бөгөөд тус мэдээлэлтэй холбоотойгоор Т.Дэлгэрмөрөнд зөрчлийн хэрэг үүсгэж, шүүх хурал нь өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 12-ны өдөр товлогдоод байсан билээ. 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас зөрчилд холбогдогч Т.Дэлгэрмөрөнд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар /Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон/, мөн хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар /Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн/, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар /Мансуурсан/ тус тус шийтгэл оногдуулахаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.

Зөрчлийн шүүх хуралдаан 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр болсон боловч зөрчилд холбогдогчийн зүгээс хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул зөрчлийн шүүх хуралдааныг 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 14 цаг хүртэл хойшлуулсан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна