Баавгай суурьшлын бүс рүү орж ирэх тохиолдол сүүлийн өдрүүдэд нэмэгдсэн. Энэ талаар Байгаль орчин, уур амьсгалын сайд асан УИХ-ын гишүүн Б.Бат-Өлзийгөөс тодрууллаа. Тэрбээр
-Байгаль орчны яам дээр бүх тооцоо судалгаа, нөөцийн дата-нууд байдаг. Зөвхөн баавгайн тоо орохгүй. Ямар өвөл, хавар, зун болохыг яаманд дээр урьдчилсан мэдээлэл орон нутгаас ирж байх ёстой. Энд зэрлэг амьтны хоол хүнстэй холбоотой асуудал ч хөндөгддөг. Тэнд юуг нь нөхөж тавих вэ зэрэг нь яамны бодлогын түвшинд явдаг. Байгаль орчны яам судалгаагаа хийгээд явах ёстой. Амьтны тухай хуульд баавгай хүн рүү халдсан тохиолдолд агнах эрх нь бүрэн байгаа. Гэхдээ гарцаагүй байдалд гэсэн заалттай. Тухайн айлын орон гэр, хүн рүү дайрсан бол яах вэ гэдэг дээр нотлох баримт байх ёстой. Нотолсон тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгддөг" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна