Ц.Сандаг-Очир: Хүний аминаас үнэтэй юм гэж юу байх вэ, тулсан үед устгахаас аргагүй...

Zuv.mn
Өчигдөр 15 цаг 48 минут

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Цэндийн Сандаг-Очироос баавгай суурьшлын бүсэд орж ирэх нь нэмэгдэж байгаа талаар тодрууллаа.

-Сүүлийн үед суурьшлын бүсэд аавгай орж ирэх нь олширч байна. Баавгай бугуйлдсан тохиолдол ч гарлаа?

-Ер нь санаа их зовж байна. Хөвчийн амьтан талд бууж ирэх нь ховор. Өмнө нь бараг сонсогддоггүй байсан бол энэ жил сүүлийн хэд хоногт 10 гаруй аймагт сум суурин газар руу орж ирсэн тохиолдол бүртгэгдээд байна. Учир шалтгааныг нь олох гээд ядаж байна. Янз, янзын шалтгаан байх шиг байна. Хүнс тэжээлийн хомсдол гэдэг бол нэг л шалтгаан. Тоо толгой нь олон болсон гэдэг асуудал бас ярьж байна. ОХУ-аас орж ирж байна, олон болсны улмаас хүчгүй нь хүчтэйдээ хөөгдөж тал хээр рүү бууж байна гэх мэт олон л таамаг ярьж байна.

Баавгай 30-40 км-т үнэртдэг юм байна. Тиймээс хүнсний дутагдлаас үүдэн төв суурин газрын хог, сэг зэм рүү явж байхыг ч үгүйсгэхгүй.

Ер нь бол, учир шалтгаан нь ямар ч бай, төв суурин газар руу баавгай орж ирнэ гэдэг аюултай.  Өнөөдрийн байдлаар ямартай ч хүн амьтан барьсан тохиолдол гараагүй. Гэхдээ гарах эрсдэл өндөр байна. Одоо хадлан тэжээл бэлтгэдэг цаг.

-Эсрдэл өндөр одоогийн нөхцөл байдалд ямар арга хэмжээ авах вэ?       

-Бид бүхэн судалж үзсэн. Буудаад алчихаж болдоггүй юм уу гэдэг асуудлыг хүмүүс гаргаж тавьж байна. Баавгай ховор амьтны жагсаалтад ордог. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар устгасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээдэг. Үүнийг хүн болгон мэддэг учраас шууд буудаж чадахгүй байна. Арга ядаад бугуйлдаж байгаа, хөөж туугаад ой руу оруулж байгаа тохиолдол байна.

 Олон улсын туршлагыг судалж үзлээ. Үргээдэг, унтуулдаг цацлага байдаг юм бэ. Энэ талаар судлаад Онцгой комисст танилцуулахаар бэлдэж байна.

Байгаль хамгаалагч нарт маань зэвсэг гээд байх юм байхгүй. Өмнө нь машин, мотоцикль ч ховор байсан. Өнгөрсөн жил 200, энэ жил 300 хүнийг мотоцикльтой болгосон. Зэвсэг байхгүй. Яамны зүгээс арга зүйн зөвлөгөө өгч байна. Гэхдээ энэ нь бас үр дүн муутай. Баавгай дайрч байхад арга зүйгээр хандана гэдэг учир дутагдалтай. Тиймээс хүний аминаас үнэтэй юм гэж юу байх вэ, тулсан үед устгахаас өөр аргагүй.

Гэхдээ хуульд устгаж болно гээд оруулчихвал нийтээрээ агнаад эхлэх асуудал гарна. Тиймээс балансыг нь бариулж, үнэхээр аюултай нөхцөл үүссэн тохиолдолд устгана гэдгийг орон нутгийн удирдлага, байгаль хамгаалагчдад хэлж байгаа.     



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 178.174.229.45
    17 цагийн өмнө

    MONGOL HUN CH AMITAN HAIRLAH GJ MEDEHGUI BOLSON DOO ODOO YED . HUURHII BAAVGAI YAGAAD INGEJ BUUJ BAIGAAG SUDLAJ IDESH HOOL UGUH ARGA HEMJEE AVAACH SHALTGAANIIG ARILGAVAAS ZOHIH ATAL SAID HUN BJ IIM ES SURTHUUNGUI YUM HELJ BH GJ . GEHDEE ENE NUHUR CHIN BAS L ULAAN KOMMUNIST ETGEED DEE

    Хариулах
  • 66.181.161.97
    Өчигдөр

    Зөв өөр яах юм

    Хариулах