ХААН Банк хамтдаа өссөн 35 жилийнхээ ойн баяраар харилцагчдадаа бэлэг барьж, “Green Stage” шоу тоглолтыг зургадугаар сарын 13-нд Улаанбаатар хотноо Төв цэнгэлдэх хүрээлэнд нижгэр зохион байгуулснаас хойш энэ зун, намрын турш орон даяар амжилттай үргэлжлүүлж, 2026 оны есдүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн төв талбайд талархлын шоугаа өндөрлүүллээ.
“Green stage” талархлын өдөрлөг, шоу арга хэмжээ орон даяар нийт 130 мянга гаруй хүнд хүрч, давхардсан тоогоор нийт 80 гаруй артист, уран бүтээлчид ая дуугаа өргөсөн бөгөөд, энэ үеэр ХААН Банкны харилцагч байгууллагуудын бараа, бүтээгдэхүүний худалдааны асрууд ажиллаж, тэнд хүрэлцэн ирсэн хүүхэд залуусын дунд "open mic", бүжгийн тэмцээн, бөмбөг шидэлт, гар зургийн уралдаан зэрэг олон төрлийн сонирхолтой арга хэмжээ зохион байгуулж, ХААН Банкны 35 жилийн ойг хамтдаа дурсамж дүүрэн тэмдэглэсэн юм.
Улаанбаатар хот болон 21 аймагт болсон “Green Stage” шоу тоглолтын онцлох мөчүүдээс хүргэж байна.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна