Хог дээр ажиллах эцэг эхээ хүлээн хоосон өнждөг ч гудиггүй тоглон хөөцөлдөх ХҮҮХДҮҮД

2020 оны 06 сарын 02

- ОЙ ГАРАНТАЙ ХҮҮ АРХАГ ТУРААЛД ОРСНООС УЛСЫН АСРАМЖИНД ШИЛЖЖЭЭ-

Уулын өөдөө мацсаар Т-гийн гэрийн гадаа очлоо. Бөмбөг, дугуй байтугай ер нь юу ч байсан доошоо дунгуйлдахаар эгц газарт тэднийх гэрээ барьжээ. Гэрийнх нь ойролцоох жалга хог хаягдлаар дүүрсэн бол хойхно талд нь айлын шатсан туурь байх аж. Т-гийн хүүхдүүд гаднаа тоглон хөөцөлдөнө. Тэд хэрэндээ л шуугилдан хүүхдийн шингэн дуу тэр хавиар дуулдах нь аргагүй л урин цаг иржээ. Биднийг очих үед хүүхдүүд гайхан харах бөгөөд тортой хүнсний зүйл рүү нүд салгахгүй харцгаана. Хүүхдүүдтэй мэндлээд гэрт нь орлоо.

Гялгар тор шажигнан дуугарах бүрт хүүхдүүд нүдээ том болгон шүлсээ гүдхийн залгина. Асуусан асуултад хариулахаас илүү тороо хурдан задлаасай гэсэн мэт. Ингээд хүүхдүүдэд тараг, боорцог, сүү, хиам гаргаж өглөө. Хүүхдүүд “Бид хиам идээгүй их удсан, анай”, “Таны торонд өөр юу байна” гэх. Томчууд нь жимстэй боов, хиам идэж байх үед хоёр ой гарантай хүү амандаа боорцог зуусан мөртлөө ах, эгч нарынхаа идэж буй хиам руу гараа зангаж нэхнэ. Хүүхдүүдийн хувьд гаднаас хүн ирсэн, сурвалжлагч явж байгаа талаар огт сонирхохгүй, харин идэх юм л тэдний хувьд хамгийн сонин байгаа нь илт. Есөн настай Б охин саяхан даахиа үргээлгэжээ. Багад нь үсийг нь хусаагүй учир саяхан ийн ёслол үйлдэж үсийг нь энд тэндээс нь хайчилж, алаг цоог болгосон байлаа. Б охин “Миний үсийг авсан. Толгойд сүү дусаагаад” хэмээн боорцог идэх зуураа ярилаа.

Б-гийнх Баянзүрх дүүргийн 17 хороо, Шар хадны эцсээс нэлээд зайдуу, энэхүү өндөрлөг газарт ийнхүү амьдардаг. Эднийх найман хүүхэдтэй. Отгон хүүхэд нь ой найман сартай бол ууган хүүхэд нь 26 настай. Гурван охин, таван хүүтэй айл. “Хоёр агаа, анай маань ажил хийхээр гэрээсээ явсан. Гэртээ ирэхгүй байгаа” гэж багачууд ярилаа. Эндхийнхэн Цагаан давааны хогийн цэг дээрээс хог түүж, тэндээс амьжиргаагаа залгуулдаг айлууд. Хүүхдүүд ах, эгч нараа “Ажилд явсан” гэдэг нь хог түүхээр явсныг хэлээд байна уу гэж бодлоо. Харин 14 хүртэлх насны таван хүүхэд нь аав, ээжтэйгээ гэртээ амьдардаг юм байна.

Бага дүү нь эмнэлэгт байгаа учир гурав, долоо, ес, 14 настай дөрвөн хүүхэд гэрээ сахиад үлджээ. Аав, ээж нь өглөө үүрээр 05, 06 цагийн үед гарч яваад, гэгээ тасрахад сая нэг гэрийн бараа харна. Хүүхдүүд өдөржин эзэнгүй, өлөн зэлмүүн өнждөг бололтой. Өөрсдөө хоол ундаа хийж идэцгээнэ. Өчигдрөөс хойш хоол идээгүй гэцгээв. “Махгүй учраас хоол хийж идэж чадаагүй” гэлээ. Гэтэл хоолны шүүгээ нь хов хоосон. Будаа, гоймонгийн үртэс байтугай давс байна уу гэлтэй. “Хэр их өлсдөг вэ” гэхэд толгой сэгсрээд “Үгүй” гэж хариулах ч харц нь гунигтай.

Б: ААВ ШИЛ АРХИ, ТАМХИ, УНДАА, ЗАЙРМАГ АВЧИРДАГ

Хүүхдүүд тараг, сүү ууж, боов боорцог идэж, гэдэс гарч хацар нь ягаараад ирлээ. Энэ үеэр есөн настай Б охинтой ийн ярилцлаа.


-Аав, ээж нь орой хэдэн цагт ирдэг вэ?

-Орой зургаа, долоогийн үед ирдэг.

-Юу авчирдаг вэ?

-Аав шил архи, тамхи, ундаа, зайрмаг авчирдаг. Ээж, гурил мах авчирдаг.

-Та нар өдөр хоолоо яаж хийж иддэг юм бэ?

-Би өөрөө хоолоо хийдэг. Гал түлээд л хийчихдэг.

-Ямар хоол хийх үү?

-Ямар ч хамаагүй.

-Өнөөдөр ямар хоол хийсэн бэ?

-Өнөөдөр хоол хийгээгүй.

-Яагаад?

-Мах байхгүй.

-Гурил, будаа байгаа юу?

-Гоймон байгаа, амтлагч байгаа. Төмс байхгүй.

-Өлсөж байна уу?

-Үгүй. Заримдаа л өлсдөг.

-Өглөөнөөс хойш юм идсэн үү?

-Юм идээгүй. Одоо ээж ирж байгаа. Өнөөдөр манайх хорооноос хүнсээ авдаг өдөр. Ээж дүүг маань эмнэлгээс аваад замаараа хороон дээр очиж хүнсээ аваад ирнэ.

-Ямар хоолонд дуртай вэ?

-Цуйван, будаатай хуурга, хуушуур.

-Аав, ээжийнхээ ажил дээр очиж үзсэн үү?

-Би очдог. Манай энэ хоёр дүү очиж үзээгүй. Сүүлийн үед аав, ээжийн ажил муу байгаа гэсэн. Өдөртөө 20 мянган төгрөгөөс буухгүй байдаг байсан чинь сүүлийн үед корона гараад юмны үнэ унаад хэцүү байгаа гэж ээж хэлсэн.

-Аав, ээжийнхээ ажилд туслахад хэцүү байдаг уу?

-Зүгээр ш дээ. Би очиж тусалж байгаад л хүрээд ирдэг юм. Цагаан даваан дээр зөндөө хүүхдүүд ажилладаг ш дээ.

-Танайх тог цахилгаанаа хаанаас авдаг бэ?

-Хажуу талын цагаан байшинтай айлаас авдаг. 20 мянган төгрөг сардаа төлдөг. Энэ тэнд нүүхдээ дандаа л 20 мянган төгрөгөөр л авдаг байсан гэлээ.

Охин ийн ярих зуураа хоёр дүүгээ байн байн гараараа нударч “Боль” гэнэ. Гадны хүн байхад томоотой бай гэж сануулаад байгаа бололтой.

НАР, САР ГЭРЭЛТСЭН...

Дөрвөн ханатай гэр нь дан дээвэртэй. Дээвэр нь цоорхой. Өнөө “Нар, сар гэрэлтсэн” гэдэг шиг. Шалгүй учир уулын хөрс шороо, чулуу, хад гэр дотор нь хаа сайгүй. Гэрийн хана, унь, хаалга гээд моднууд нь хуучирч муудсан гэхээсээ илүүтэй эвдэрсэн байлаа. Ор алга. Банзаар наар хийжээ.

Зурагт байдаг ч гардаггүй. Антен байхгүй. Харин DVD тоглуулагчтай. Хүүхэлдэйн ганцхан DVD-тэй, түүнийгээ өдөржингөө асаалттай орхидог аж. Б охин “Зурагт гардаггүй болохоор хичээлээ хийхгүй байгаа” гэж ярилаа. Гэрийнхээ хаяанд баахан хог новш овоолжээ. Хажуу талын байшингаас айлаас тог татсан цахилгааны утас нь газраар хөглөрч, хэзээ мөдгүй гал гармаар энд тэндээ шалбарсан харагдав. Хүүхдүүд тоглож байгаад хүрвэл аюул болж мэдэхээр юм.

Дан дээвэр, туургатай энэ гэрт хүүхдүүд олон жил амьдарчээ. Олон балчир хүүхэдтэй айл ийм гэрт жавар тачигнасан өвлийн хүйтэн өдрүүдийг яажшуу өнгөрөөсөн бол гэхээс айдастай санагдана. Есөн настай Б охин л хүнтэй ийнхүү нүүрэмгий ярьдаг бол бусад нь юм дуугарахгүй, толгой сэгсрэх, мөрөө хавчих зэргээр хариулж “Үгүй” гэдэг л үг хэлж байлаа. Эднийх өмнө нь Шар хадны 24 дүгээр хороонд хоёр жил амьдраад наашаа нүүж ирсэн гэнэ.

ЭЭЖ НЬ ХОРООНООС ХҮНСЭЭ АВЧИРЛАА

Охин Б-г нэгэн эмэгтэй тээр доороос нэрээр нь дуудлаа. Хүүхдүүд ухасхийн босоод “Ээж ирлээ” гээд гараад гүйлдэв. “Ээж ээ, хар даа боов, хиам” гэсээр ээжийгээ тосоцгоов. Ээж нь “За ,алив энийг барь” гэлээ. Хүүхдүүд гурил, будаа бололтой ууттай хүнсний зүйлүүдээ дамжлаад гэртээ оруулав.

Хүүхдүүдийн ээж Э “За, та хэд маань ирчихсэн үү. Сонгууль дөхөөд сүүлийн үед манайхаар хүмүүс их орж гарч байна даа. Танайх аль нам бэ” гэж асууж байна. Хэрэг зоригоо дуулгавал “Манай хороо биднийг их харж үзэж байна. Өнөөдөр хүнс авдаг өдөр. Гурил, будаа, сүү, тараг өгч байна шүү. Амьдрал болоод л байна даа” гэсээр гэрийн эзэгтэй яриа дэлгэлээ.

-Та хичнээн жил Цагаан давааны хогийн цэг дээр ажиллаж байна вэ?

-Арав гаруй жил тасралтгүй ажиллаж байна. Өглөө гараад шөнийн бор хоногт хэдэн хүүхдүүддээ хоол хүнснийг нь базаагаад л ирдэг юм. Манай энэ хэдэн хүүхдүүд өөрсдөө хоолоо хийж идээд гэрээ сахиад л үлддэг. Сүүлийн үед корона гараад эдийн засаг эрс муудсан байна. Өдөрт хоёр шуудай хуванцар түүдэг байсан. Сүүлийн үед олдохгүй ховордоод байна. Өдөржин түүгээд нэг л шуудай олддог боллоо. Хүмүүс ажилгүй болоод ундаа авч уухгүй байгаа юм шиг байна шүү дээ. Яадаг юм бол бүр гайхаад л байж байна.

-Тэнд хичнээн хүн ажиллаж байна вэ. Та өдөрт хэдэн төгрөг олдог вэ?

-200, 300 хүн зэрэг уралдаад л хог ухдаг шүү дээ. Та хэд тэр хогийн цэг дээр очоод бодит байдлыг үзэж болно ш дээ. Нэг кг хуванцар 150 төгрөг, нэг кг төмөр 100 төгрөг ханштай байна. Уг нь хуванцар 250 төгрөг байсан сүүлийн үед үнэ нь унаад 150 төгрөг болчихоор өдөрт 20 мянган төгрөг олдог байсан бол 10 мянган төгрөг арай гэж олж байна. Манай хоёр ченж их сайн хүмүүс байдаг юм. Намар хүүхдийн хичээл сургууль орохоор мөнгө зээлээд их тус болно оо. Мохдой, Бөөбэй гээд хоёр ченжээс очиж яриа аваарай. Энэ муу жижиг гэрээ би ченжээс арваад жилийн өмнө 250 мянган төгрөгөөр авч байсан юм. Одоо энэ тэнд хөөгдөж нүүсээр байгаад унь, хана нь хугараад хэцүү болчихлоо.

Хүчтэй салхинд нурчих дөхөх юм. Гэхдээ яах вэ гэргүй айлууд зөндөө л байна ш дээ. Манайх чинь харин ч гэртэй байгаа нь их юм даа. Сая манай хойд айл шатчихлаа. Одоо энэ хэд маань яана даа. Нөхөр нь Цагаан давааны хог дээр ажилладаг юм. Хоёр хүүхэдтэй айл. Манай энэ хавийн ихэнх айл тэнд цуг ажилладаг хүмүүс байдаг юм шүү дээ. Энэ урд нэг хөгшнийх байна. Ганц зээ охинтойгоо амьдардаг хэвтрийн хүн байдаг. Ээж нь Цагаан даваан дээр ажилладаг байсан юм. Одоо ирэхгүй удаж байна. Тэгээд хоол унднаасаа илүүчлээд өгчихдөг юм. Энэ хойно хоёр ч айл байна. Хажуугийн цагаан байшинтай айлынхан бас надтай цуг ажилладаг.

-Харин хороо хориноос танайхыг харж үздэг бололтой?

-Сүүлийн үед манай 17 дугаар хороо их анхаарч байна. Ойр ойрхон ирээд манай амьдралтай танилцаад байдаг болсон. Манайх саяхнаас хүнсний талон авдаг болсон ш дээ. Намайг чинь Ландтай, хоёр өрөө байртай, хоёр хүүхэдтэй гээд хасчихсан байсан (инээв). Үлдсэн зургаан хүүхэд нь хаашаа орсон юм байгаа юм. Тэгээд хөөцөлдөж байгаад дахиад хүнс авдаг болсон хэмээн ярилаа.

Гэрийн эзэгтэй Э болон хүүхдүүд нь өөрсдийгөө өлсөж байна, зовж байна, ядарч байна, хэцүү байна гэж огт ярихгүй аж.

Ээжээс нь “Өвөл та нар яажшуухан өвөлжив дөө. Шалгүй, дан гэрт олон нялх нойтон хүүхэдтэй хэцүү л байсан байх даа” хэмээн асуувал ”Манай хүүхдүүд даардаггүй юм аа. Өвөл, зунгүй л хөл нүцгэн гүйж байдаг. Ханиад томуу тусдаг ч үгүй. Бүр сурчихсан ш дээ. Тэгээд манайх чинь өвөл нүүрс түлчихдэг юм. Дулаахан байдаг ш дээ” гээд хээвнэг тоосон шинжгүй өгүүлэх. Гэрийн эзэгтэй Э харин өөрийнхөө амьдралыг боломжийн гэж дүгнэдэг бөгөөд “Манайхаас ч дор хэцүү айлууд энүүгээр дүүрэн байна.

Олсон хэдээрээ архи уудаг хүмүүс байхад нөхөр биед хоёр хүүхдүүдээ хоолтой хонуулах гээд хичээж байна. Хөдөлмөрлөхгүй, улсаас үнэгүй хоол авч идчихээд, архидаад байж байдаг хүмүүс зөндөө. Миний хувьд зовж байна, хэцүү байна гэж хэлэх дургүй. Болж байна аа. Төр минь харж үзэж байна. Сайхан ажилтай л гэж боддог. Бодит амьдрал нэг иймэрхүү л байна даа” гээд инээмсэглэв.

ОЙ ГАРАНТАЙ ХҮҮХЭД НЬ ХҮНД ШАТНЫ ТУРААЛД ОРСНООС УЛСЫН АСРАМЖИД ОРЖЭЭ

Ээж нь амьдралаа болж байна, бүтэж байна гэж ярьж байгаа ч дэргэд нь зогссон хүүхдүүдийг нь харахад ерөөсөө тэгж бодогдсонгүй. Хүүхдүүдийнх нь гар хөл нь хир даахиндаа баригдаж, хоол хүнснээсээ аминдэм авах нь бүү хэл хоногтоо бор ходоодондоо хоол хийдэг эсэх нь эргэлзээтэй, үс гэзэг нь сэгсийж, нурах шахсан гэр нь дотор, гаднагүй хог новшиндоо дарагдаж, хүүхэд амьдрах, өсөж торних ямар ч боломжгүйг та бүхэн гэрэл зургуудаас харж байгаа байх.

Б охин “Манай бага дүү удахгүй хоёр нас хүрнэ. Ээж дүүг минь удахгүй авчирна гэсэн. Бид дүүгээ хараагүй зургаан сар болж байна. Одоо хөөрхөн болсон байх даа” хэмээн баярлан ярив. Отгон дүү Бондоолой нь зургаан сарын өмнө эмнэлэгт хэвтжээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард бие нь гэнэт муудаж, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлж байгаад тэндээсээ Хүүхдийн төв сувилал руу шилжжээ. Хоол тэжээлийн дутагдалд орсноос арван кг шахам жинтэй манцгар бор хүү нь дөрөвхөн кг болтлоо турж, тураалд орсноос ийнхүү улс асрамждаа авчээ. Б охин аав, ээжийгээ орой ирэхэд нь “Ээж ээ, дүү нэг л биш байна. Хоолоо идэхгүй байна” гэж хэлж дүүгийнхээ амийг аварчээ.

Дүү нь тэгэхэд ой гарантай хэрнээ өдөржингөө орон дээрээ хэвтдэг байсан бөгөөд сүүлдээ толгойгоо даахгүй болжээ. Та бид кино, интернэт орчноос Африкийн ядуу, тураалтай хүүхдүүдийн сэтгэл эмзэглэм дүр зургийг олж хардаг. Гэтэл Т-гийн бага хүүхэд яг л Африкийн тураалтай хүүхдүүд шиг дэрс шиг нарийн мөчтэй, хийлсэн мэт том гэдэстэй, нүд нь ухархай руугаа ширгэсэн байдалтай эмнэлэгт хүргэгдсэнээр ачит хүмүүсийн гарт очоод байгаа нь тэр ажээ. Дүүгээ турж эцээд аймар болсныг эгч нь нүдэнд харагдтал хэлж байв.

Ээж нь хүүгээ тэвэртэл цаас шиг хөнгөн болсон мэт санагдсан гэнэ. Босч өндийж чадахгүй, тамир тэнхээгүй болсныг гэнэт анзаарснаа ярьж байлаа. Эмч “Архаг рахиттай, хүнд шатны тураалтай” гэж оношилж яаралтай хэвтүүлсэн байна.

Ээж нь “Тэрэн дээр бол миний жинхэнэ буруу болсон шүү. Би ажил ажил гээд өдөр шөнөгүй яваад анзаарсангүй. Энэ хэдийг өлсгөхгүй, гэдэс цатгалан байлгах гээд их л ажиллах юм. Гэхдээ одоо санаа зоволтгүй. Миний хүү жин нэмээд хөөрхөн болсон байна лээ. Өнөөдөр хүүгээ авах гээд очсон. Эмч өгсөнгүй. Хорооны ажилтан залуу “Хүүгээ есдүгээр сард ав” гэсэн. Дахиад хоол ундгүй байлгаж байгаад тураалд нь оруулчихна гээд өгсөнгүй шүү. Одоо хүү минь хэлд, хөлд ороод гүйж явна гэсэн. Уг нь би өөрөө лхагва гариг бүр эргэж очдог юм. Тэгсэн одоо корона гараад эргэлт оруулахгүй байгаа. Өмнө нь бас эргэх гэсэн салхин цэцэг гараад оруулаагүй” хэмээлээ.

ХҮҮХДИЙН 500 МЯНГАН ТӨГРӨГ АВААД 250 МЯНГААР НЬ ХҮҮХДҮҮДДЭЭ УНАДАГ ДУГУЙ АВЧ ӨГЧЭЭ

Хүүхдийн мөнгө нэмэгдсэнд үнэхээр баяртай байгаа гэдгээ Э дахин дахин илэрхийлж байлаа. Өнгөрсөн сард эднийх таван хүүхдийнхээ 500 мянган төгрөг авчээ. Аав, ээж нь хүүхдүүдээ баярлуулах гээд Хүүхдийн мөнгөнийх нь талаар нь унадаг дугуй авч өгсөнөө хэллээ. Үлдсэнээр нь хоол хүнсээ базаагаад дууссан гэж байлаа. Э “Нөөцийн мах авсан, яс ихтэй юм. Ясыг нь чанаад шөлөнд нь бантан хийж өгөөд байгаа” гэв. Эднийх сардаа хүүхдийн мөнгө 500 мянган төгрөг авахын сацуу хороо хориноосоо хүнсний талоноор хүнсээ базааж, хажуугаар нь Цагаан давааны хогийн цэг дээрээс өдөрт 10-20 мянган төгрөг олдог гэвэл эднийх нэг сарын хугацаанд нэг сая гаран төгрөгийн бэлэн мөнгөний орлоготой болж таарч байна. Дээрээс нь цахилгаантай, бас зурагттай гээд бодоход бараг 250 ам.долларын орлоготой болоод явчихаж байна.

Гэтэл Э-гийн ярьж байгаа нь түүний бодит амьдрал, үр хүүхдийнх нь байгаа төрх, эрүүл мэнд, ахуй амьдралаас нь зөрж байгаа нь илт. Хэрвээ тэр бүгдийг хүүхдүүдийнхээ төлөө зарцуулдаг бол яалаа гэж хүүхэд нь хүнд шатны тураалд орох билээ. Хороо хориныхны ярианаас анзаарахад энэ хавьд хог түүж амьдардаг иймэрхүү амьдралтай айлуудын эцэг эхчүүд бараг бүгд шахуу архины хамааралтай ажээ. Эцэг эх нь мөнгө олох нэрийдлээр хогийн цэг рүү явж, олсон хэдхэн төгрөгөөрөө уух архиа бариад ирнэ. Үр хүүхдийнхээ өдрийн турш юу хийж, юу идэж ууж, яаж амьдарч байгаад анхаарал тавьж чадаж байгаа гэхэд хэцүү харагдлаа. Яаж энэ байдлыг өөрчлөх вэ гэсэн бодол байнга төрж байлаа. Энэ хүмүүсийг иргэншүүлэх, ажилтай байлгах, боловсролтой болгох, дээрээс нь хариуцлагатай байж сургах л хамгийн гол ядуурлаас гарах хэлбэр юм болов уу. Ингэхийн тулд тэднийг даргалах хэрэгтэй. Даргалах төр засгийн гар тэдэнд өдөр бүр хүрч байх хэрэгтэй юм болов уу даа.

ХҮНС ТЭЖЭЭЛИЙН ДУТАГДАЛД ОРЖ ЯСАНДАА ТУЛТАЛ ТУРСАН ӨСВӨР НАСНЫХАН

Т-гийнхээс гараад уруудаж явахдаа бас нэгэн айлаар орж хүнсний хэрэгцээний зүйл, ундаа, сүү, тараг зэргийг өглөө. Өсвөр насны 14, 17 настай хоёр хүү хоймрын орон дээрээ сууж байна. Нуруулаг ч юм уу гэмээр харагдсан ч үнэндээ хэтэрхий туранхай, эцэнхийгээсээ болж ийн харагджээ. Нүдний гал нь буусан, хөдөлгөөн нь удаан. Цамцаа сөхвөл хэрзийсэн хавирга, нуруу харагдаж, тохой, өвдөгнийх нь яс товойж, гарын шуу, хөлийн шилбэ нь нарийхан харагдана. Гэхдээ эдний эцэг эх нь хоёулаа хэрэндээ л ажил эрхэлнэ. Аав нь ТҮК-д ажилладаг бол ээж нь Хархорин зах дээр ногоо ялгадаг ажил хийж хоолоо залгуулдаг юм байна.

Гэр орных нь тавилга бүрэн бүтэн харагдана. Эцэг эхийнх нь олж ирсэн мөнгө хоол хүнсэндээ л арай гэж хүрдэг болов уу гэлтэй. Биднийг ороход хөвгүүд хоолоо хийж байлаа. Газар шалан дээр халуун тогоо залгаад цэлийсэн дүүрэн ус хийгээд хэдэн ширхэг гэдэс хөвүүлчихэж. Хоёр том ах нь дүү нараа хараад гэртээ ийн сууж байгаа аж. Дөрөвтэй, хоёртой, долоон сартай гурван жаахан хүү торойгоод сууж байв.

Долоон сартай жаахан нь бас л нэлээд жин багатай нь харагдана. Ах нарынхаа өвөр дээрээс буудаггүй, байнга тэврүүлдэг гэнэ. Хоёр том ах нь сургуульд сурдаг учраас зургаа авахуулахыг хүссэнгүй. Найзууд шоолно гэлээ.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын захын хорооллуудын нэг болох Шар хадны хойгуур байх уул, толгод дээр амьдардаг нэн ядуу айл өрхүүдээр орж бодит байдлыг ийнхүү сурвалжиллаа. Төр засаг, хүүхдийн байгууллагууд нь хүүхдийн төлөө, хүүхдийн сайн сайхны төлөө олон зүйл хийж байгаа гэдэг ч жинхэнэ бодит амьдрал дээрээ ийм л байна. Тэнд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, сурч боловсрох нөхцөлийн тухай ярихаас илүүтэй өдөртөө хоёр удаа хооллодог хүүхэд алга.

Таарсан хүүхэд бүр өлссөн харцаар харж, идэх юм горьдож зуны урт өдрүүдийг гэрийнхээ гадаа гунигтай өнгөрүүлж байна. Алс холын Африк тивийн хүүхдүүдийн зураг, бичлэгийг хараад харамсал илэрхийлээд “Туслах юмсан, эх орондоо авчраад тэжээх юмсан” гэж шогширцгоодог. Тэгвэл яг тэр тивд амьдардаг ядуу айлуудын, тураалдаа орсон хүүхдүүд шиг хүүхдүүд хэдэн зуугаараа энэ нийслэл хотод бидэнтэй цуг ингэж л амьдарч байна. Уулын цаана, уулын орой дээр байгаа болохоор л харахгүй байгаа бололтой. Очоод хар. Одоо хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж байна. Түүнд зориулсан хүүхдийн баярын сурвалжлага ийнхүү өндөрлөж байна...

 

Эх сурвалж: Өдрийн сонин

Сэтгэгдэл (43)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 06 сарын 05
202.55.188.88
N.Ariunaa

Ewii mindee yasan hetsu yum be huuhed zowj duuslaa ene arhiig tsegtselmeer tsag bolson shude er emgui arhi dund ni huuhed l hohirood bna shde tor zasagiig buruu ih bii eh ornii mine ireedui ingej l humuujij bna shu de getel bid heduulu bilee yasan hetsuu yum be deer ni tejeeh chadalgui bj bitgii olon huuhed gargaldaa huuhed l zowood bna shde estoi heleh ch ug oldohgui yum.

2020 оны 06 сарын 05
126.194.166.228
Hatuu ug

Turuus hangalttai harj uzehgui baigaa ni unen. Gehdee uursdud ni ch bas asuudal baina. Yagaad iim olon huuhed gargachihaad ulsguud baidag yum. Arai tsuuhun huuhed gargaad oligtoihon tejeegeed, surgaad yavsan ni deer baimaar yum. Bas arhi tamhi avch baihaar huuhdedee huns av ldaa. \nManaihan yamar ch ger bul tuluvlult baihgui. Yu yugui gerleed l urjeed l baina. Etsest ni huuhed l hohirch baina shtee.

2020 оны 06 сарын 05
202.55.188.46
Зочин

Үр хүүхдээ асран хүний зэрэгт хүргэх нь эцэг эхийн үүрэг шүү дээ яагаад ясанд нь хүртэл тураалд оруулан бж архи ууж тамхи татна вэ

2020 оны 06 сарын 04
64.119.25.250
нэр

хүүхэд ямар ч буруугүй шүү дээ иймэрхүү амьжиргааны түвшинөөс ядуу хүмүүсд албадан жирэмсэнээс хамгаалах арга авах хэрэгтэй1юмуу 2хүүхэд байхад болно ш дээ төрсөний дараа албадан савын боох хэрэгтэй. \n\n

2020 оны 06 сарын 04
202.126.88.211
Zochin

Эвийдээ” юу ч хийж чадахгүй дээ бачуурах юм.

2020 оны 06 сарын 04
211.44.241.5
Zochin

Huuhed usguj chadahgui uurdiin biee awaj tawaj chadahgui \nHuuhed bitgii zowoogood bai yhamsriin doroitol gej heleh ug oldohgui \nNi .

2020 оны 06 сарын 04
66.181.167.35
hun

odo uyd huns tejeeliin dutagdaltai hun bn gej bdoxoor gaihmaar shu. Zurh shimshirmeer ym

2020 оны 06 сарын 04
66.181.167.35
zochin

Ediin zasag iim hund bgaa nuhtsuld huuhdiin mungiig nemsen n zarim zuild zow c gsn gargalgaa n mash buruu. Gadnii ornuudd huuhdiin tetgemjiig hunsnii talon eswl huuhdiin huwtsas edleld zartsuulagdahaar zoxitsuulsan bdg. ene jishigiig c gsn bi heregjuuleh heregte. Yduu buurai uls oron gesen mash tom tdotgoltoiin murtluu unuuh ulsuud n arhind dendu durtai, arhi uuh mungutei tgsen murtlu huuhduud n turaald orchihson arai c deee

2020 оны 06 сарын 04
66.181.161.124
zochin

hun amaa usgunu gj dairchad huuhed turuuleh erhiig n booj bolohguishde. Zaawal bayn hun l huuhed turuuleh ystoi yumuu. Haa saigui l mongoliin nigem iim bn. Bayn n tultsan bayn . Yduu n tuildaa ortson yduu. Shuumjleheesee umnu tuslahiig bodoj uzeech. Ta nariin songoson hjmuus chn yu hj buteewder tgd ??

хүний эрх(64.119.25.250)
2020 оны 06 сарын 04

хүний эрх гээд тэгж туйлшираад байх юм бол хүүхдийн эрх хаана бна энэ зүйлс болж хар мянган хүүхдийн эрх маш ноцтойгоор зөрчөөд бна. Ийм байдал.с болоод аймшигт хэрэг нүдэнд харагдахгүй чихэнд сонсогдохгүй ил далд маш ноцтойгоор зөрчөөд бна. Ийм байхан зүгээр үү сeкс дэх эрхийн хасаагүй үүрэгээ хүлээж чадахгүй байж олон бяцхан үрсийн амьдралаар тоглох нь хүний эрх үү шууд сав боов нтр албадан боох хэрэгтэй

2020 оны 06 сарын 04
66.181.167.35
zochin

ygad xoroonoos edgeer humuusee ontsgoi anhaaraad suulgats spiral ntriig n tawiad ugj bldoggui ymbe. Gudamjni zolbin noxoinuudad xoroonoos spiral tawidg gsn zuil sonsood gaihsan shu. cdwarguin bj ucnuun olol huuhedtei, Drees n 100k.iin huuhdiin mungiig shuud ingeed belneer olgoh n mash buruu. Hunsni talonoor ymuu huuhdiin huwtsas edlel heregleld zoriulagdahaar olgoh heregtei. Huuhdiin mungu ezeddee zartsuulagddaguin tod jishee ene bn shuude. Manaihan uuln zuw shiidwer gargalaa gd baih shg bgaan.\n

Zochin(202.126.88.217)
2020 оны 06 сарын 04

Yag zuv yaduurald urtsun humuus bugd olon huuhedtei baih yum medeej ter olob huuhdiig tejeehed hetsuu tiimees yaduu baigaa spiral taviulhad yaadag bainaa zolbin nohod shig l untah yum arai hariutslagatai etseg eh baimaar baina ur huuhdee turaald oruulalgui usguh bolomjoo bodmoor yum

2020 оны 06 сарын 04
182.160.35.236
ҮНЭН

НЭМЖ БИТГИЙ ХҮҮХЭД ГАРГАЛДАА ГУЙЖ БАЙНА. ИЙМ ХҮМҮҮСИЙН ҮРИЙН СУВГИЙГ БООХ ХУУЛЬ САНААЧЛААЧЭЭ. ДАНДАА АРХИНЫ ХҮҮХДҮҮД. ХАГАС МЭДРЭЛ МУУТАЙ . ЭНЭ ҮНЭН ШҮҮ

2020 оны 06 сарын 04
103.57.95.111
zochin

Hot huduu ch ylgaagui shu de ajil mergejilgui nas n yvtsn humuus huduu yu hiih bilee de

2020 оны 06 сарын 04
103.229.121.218
ЗОЧИН

СТРАТЕГИЙН ОРДЫГ ГАНЦААР ЭЗМШИЖ БУЙ НЯМТАТАЙШИРИЙНХААР ТЭЖЭЭЛЭГ.

2020 оны 06 сарын 04
43.228.130.66
ej khun

dendu archagyu humusig belen mungund arhind surgaj khair halamj yariad baidag.Ene ail bol yadu zowson ger bul bish 1 saya orlogotoi zalhu archagui tenegud bna sh de

2020 оны 06 сарын 04
182.160.37.7
Bb

Элдэв янзаар хэлж, олон хүүхэдтэйг нь гайхаж байхаар боломжийн амьдралтай бол нэг ч гэсэн айлыг дааж аваад боломжоороо дэмжлэг үзүүлж байгаач хүмүүсээ. Буян болно. Манайх ядруу амьдралтай хажуу айлдаа боломжоороо илүүчилж нэг хүүхэд нь бүр манай хүүхэд шиг өссөн. Одоо том болцгоогоод сайхан л амьдарч явцгааж байна. Гэр хороололд тэр бүр очиж чадахгүй байгаа болохоор одоо орцныхоо жижүүрийн хүүхдүүдэд чадлаараа тус болох гэж хичээж байна. Та нар өөрсдөө жаахан ч гэсэн хайр түгээ л дээ\n

хүний эрх(64.119.25.250)
2020 оны 06 сарын 04

хүний эрх гээд тэгж туйлшираад байх юм бол хүүхдийн эрх хаана бна энэ зүйлс болж хар мянган хүүхдийн эрх маш ноцтойгоор зөрчөөд бна. Ийм байдал.с болоод аймшигт хэрэг нүдэнд харагдахгүй чихэнд сонсогдохгүй ил далд маш ноцтойгоор зөрчөөд бна. Ийм байхан зүгээр үү сeкс дэх эрхийн хасаагүй үүрэгээ хүлээж чадахгүй байж олон бяцхан үрсийн амьдралаар тоглох нь хүний эрх үү шууд сав боов нтр албадан боох хэрэгтэй

Zochin(202.126.88.217)
2020 оны 06 сарын 04

Albagui! Hun bur uuruu uurtuu ezen bolj amidralaa avch yavah estoi hunii umnuus amidraagui yaduu ch gesen archaatai l bol ene baidlaas garah amarhan

Нэгэн иргэн(202.126.88.135)
2020 оны 06 сарын 04

Ямар гунигтай юм бэ, хүн юм бол хүн шиг амьдрах анхны ч ойлголт алга бн ш дээ, эцэг эхээ сонгож ирээгүй энэ хүүхдүүдийн буруу гэж юу байх вэ дээ. Ийм бдлаас энэ хүүхдүүд өөрөө өөрийнхөө төлөө арчаатай, ажилсаг амьдрах зүтгэлийг ийм ээж,ааваас яаж ч сурах вэ дээ. Заяа тавилан\nнь сайхан байгаасай гэе.\n

ҮНЭН(182.160.35.236)
2020 оны 06 сарын 04

ХЭДИЙ ЗӨВ Ч ГЭЛЭЭ ЯВЦГҮЙ ЗАМ БАЙНА. ХАРИУЦЛАГА ГЭЖ ХАА ХААНАА МЭДДЭГ БАЙХ ЁСТОЙ. СОГТУУ СЕКСДЭЭД ТЭР ХҮҮХДИЙН ХАА ХАМААГҮЙ ХҮН ӨРӨВДӨӨД ТЭЖЭЭЖ БАЙДАГ ҮХЭР ШИГ ХҮМҮҮС ЮМ ДАА. ИНГЭЖ ХЭРХЭВЧ БОЛОХГҮЙ.

Z(98.169.40.24)
2020 оны 06 сарын 04

Ta zuv hun bna. Saihan setgeltei ta I shig humuus bgaa bolohoor ireedui geteltei sanagdah um.

2020 оны 06 сарын 04
202.179.10.82
Б.Эрдэнэтуяа

Яана даа өнөөдрийн манай жирийн иргэдийн амьдрал ийм л хэцүү байна шүү дээ. Хүний эрхийг хааж боож болохгүй байхаа хэдэн хүүхэдтэй болох болохгүй нь хүний л эрх.Өнөөдөр сонгууль гээд л хөгжсөн бие биеэнээ хэмлэсэн хүмүүс.Гэтэл ард түмний хэдэн хувь нь ийм хөөрхийлөлтэй амьдарч хичнээн бяцхан үрсүүд ингээд өлөн зэлмүүл явж байгааг харж зөв бодлого дэвшүүлж ажиллавал зүгээр л байх. Улс орны ирээдүй ард түмний амьдралаас шууд шалтгаална гэж бодож байна. Хэдхэн эрх мэдэлтэнгүүд зөвхөн өөрсдийнөө эрх ашгийг хамгаалж өөрсөндөө ашигтай хууль дүрэм батлаад л явах юм даа.

хүний эрх гээд бас т(64.119.25.250)
2020 оны 06 сарын 04

хүний эрх гээд тэгж туйлшираад байх юм бол хүүхдийн эрх хаана бна энэ зүйлс болж хар мянган хүүхдийн эрх маш ноцтойгоор зөрчөөд бна. Ийм байдал.с болоод аймшигт хэрэг нүдэнд харагдахгүй чихэнд сонсогдохгүй ил далд маш ноцтойгоор зөрчөөд бна. Ийм байхан зүгээр үү сeкс дэх эрхийн хасаагүй үүрэгээ хүлээж чадахгүй байж олон бяцхан үрсийн амьдралаар тоглох нь хүний эрх үү шууд сав боов нтр албадан боох хэрэгтэй

2020 оны 06 сарын 04
202.179.10.82
Б.Эрдэнэтуяа

Яана даа өнөөдрийн манай жирийн иргэдийн амьдрал ийм л хэцүү байна шүү дээ. Хүний эрхийг хааж боож болохгүй байхаа хэдэн хүүхэдтэй болох болохгүй нь хүний л эрх.Өнөөдөр сонгууль гээд л хөгжсөн бие биеэнээ хэмлэсэн хүмүүс.Гэтэл ард түмний хэдэн хувь нь ийм хөөрхийлөлтэй амьдарч хичнээн бяцхан үрсүүд ингээд өлөн зэлмүүл явж байгааг харж зөв бодлого дэвшүүлж ажиллавал зүгээр л байх. Улс орны ирээдүй ард түмний амьдралаас шууд шалтгаална гэж бодож байна. Хэдхэн эрх мэдэлтэнгүүд зөвхөн өөрсдийнөө эрх ашгийг хамгаалж өөрсөндөө ашигтай хууль дүрэм батлаад л явах юм даа.

2020 оны 06 сарын 04
202.179.10.82
Б.Эрдэнэтуяа

Яана даа өнөөдрийн манай жирийн иргэдийн амьдрал ийм л хэцүү байна шүү дээ. Хүний эрхийг хааж боож болохгүй байхаа хэдэн хүүхэдтэй болох болохгүй нь хүний л эрх.Өнөөдөр сонгууль гээд л хөгжсөн бие биеэнээ хэмлэсэн хүмүүс.Гэтэл ард түмний хэдэн хувь нь ийм хөөрхийлөлтэй амьдарч хичнээн бяцхан үрсүүд ингээд өлөн зэлмүүл явж байгааг харж зөв бодлого дэвшүүлж ажиллавал зүгээр л байх. Улс орны ирээдүй ард түмний амьдралаас шууд шалтгаална гэж бодож байна. Хэдхэн эрх мэдэлтэнгүүд зөвхөн өөрсдийнөө эрх ашгийг хамгаалж өөрсөндөө ашигтай хууль дүрэм батлаад л явах юм даа.

2020 оны 06 сарын 04
202.9.40.170
Zochin

Ийм айлын хүмүүсийг 2 с дээш хүүхэд битгий төрүүл гэсэн хууль гаргамаар юм эмнэлэгт хүчээр аваачаад спираль тавьдаг ч юм уу ямар 1 арга хэмжээ авч баймаар хүүхэд зовоож өлсгөж байснаас л дээр амьдрал боломжтой зарим хүмүүсийг чи тийм ч өвчтэй ийм ч өвчтэй хүүхэд гаргаж болохгүй гээд л хориод хянаад болоод байдаг биз дээ \n

2020 оны 06 сарын 04
202.9.46.161
Sumiya

Хүүхдүүдэд ямарч буруу байхгүй.Улс бодолгоор арга хэмжээ авах чухал б.на.Олон жил ядуурал арилгана гэж ярилаа .Одоо л хэрэгжүүлэх хэрэгтэй б.на

2020 оны 06 сарын 04
66.181.161.25
Ganchimeg

Ireedvi vneheer orowdoltei hvvhdvvdinh ni ireedvi ch bas Tim l bn bie setgel ni ydarch tsohorson uchraas sain saihan ru temvvlj chadahaa bdag uls oron mine ireedvi bolson hvvhed bolgond hvrch ochdog boltloo hogjoosei

2020 оны 06 сарын 04
66.181.161.110
Зочин

Ийм хүмүүсийн олон хүүхэд төрүүлэх эрхийг хориглох ёстой. Эмнэлэг үүнд анхаарах цаг нь болжээ. Ирээдүйд эдгээр хүүхдүүд хэн болж өсөх вэ? Хүүхдүүд л өрөвдөлтэй байна. Эцэг эхийг нь тайган болго

2020 оны 06 сарын 04
103.229.122.98
Хүүхэд

Хүүхдүүдэд чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, эцэг эхэд нь цалин сайтай байнгын ажил нэн яаралтай хэрэгтэй байна. Ээж хэлсэн байна шүү дээ, борив бохис хийлгүй ажиллаж байна, гэвч 12 цаг ажиллаад олсон мөнгө нь амжиргаанд нь хаана нь ч хүрэхгүй байна гэж....Тэгэхээр энд засаг төрд үнэхээр их бугалсан идээ бээр байна. Ямар нийгэмд хүн хөдөлмөрлөөд хоосон хонох уу? Эргүүнүүдээ ЗГ, УИХ ажил хангалтгүй хийсэн гэсэн муу дүн, та нарын хэдэн 10 жилийн ажлын тайлан энэ хүмүүсийн амьдрал дээшлэхгүй байгаатай засаг төр шууд холбоотой\n

2020 оны 06 сарын 03
122.201.24.123
Irgen

Yamarch setgel zhimshirmeer yum dee.Zufeerl huuhdiin erhiig zurchij bn.Tejeej chadahgui murtluu olon huuhed gargaad huurhii amitdiig engej usguh gej dee.Huuhdiin mungu n heregteibaidiin boluu.Ulsaas astamjindaa avchdag bolmoor yum bn doo.Tegeed ter huuhdiinh n mungiig huuhded dans neegeed tom bolohoor n uuruu zartsuulahaar bolgoh heregtei bn.Amerik shig tiim system manaid heregtei bnaa

2020 оны 06 сарын 03
192.82.78.109
Mgl

Why does she keep giving a birth. 8 kids. Are you kidding me. She is not a dog. Babies are not puppies. Jeez.

Зочин(66.181.161.110)
2020 оны 06 сарын 04

Тэгээд ингэж өлсөж зовох ёстой гэж үү

Ss(59.153.114.188)
2020 оны 06 сарын 04

Zawaan zalkhuu archaagvi yumnuud ..khodoogoor duuren mal khardag ajil bna .. naad khed chin yavakhgvi shtei .. khiie gevel ajil bna bna .. yaduu iim amidral bol archaagvi khvmvvs l iim bdag ..

fuck you(103.26.193.99)
2020 оны 06 сарын 03

bitgii xuts xuuxed etseg exee songoj tordoggui yum

2020 оны 06 сарын 03
59.153.114.177
hun

УБ ХОТ-Н БҮХ ЗАХЫН ХОРООЛОЛД ИЙМ АМЬДРАЛТАЙ ХҮМҮҮС БАЙГАА ХАРИН ГАРАГСАН ХҮҮХДЭЭ АРЧИЛЖ ТЭЖЭЭЖ ЧАДАХГҮЙ БГАА ХҮМҮҮСИЙГ ДАХИН ХҮҮХЭД ГАРГУУЛАХГҮЙ БАЙХ ТАЛ ДЭЭР АНХААРАХ ХЭРЭГТЭЙ

зочин(66.181.183.67)
2020 оны 06 сарын 03

Зөвөө. Тэр л хамгийн зөв.

2020 оны 06 сарын 03
203.98.77.101
яанадаа

ядаж байж яасан олон хүүхэд гаргаав дээ

2020 оны 06 сарын 03
66.181.184.61
Irgen

Uuliin oroid tarzan shig huuhduud heden 10 r bish heden 1000 r baigaa shu dee. 1 uut huns hed honohuu. Tegeed l bahi baidag amidral ni urgeljilne shu dee

2020 оны 06 сарын 03
117.111.2.47
сайхнаа

зүгээр хөдөө айлд туслах малчин хийгээсэй. хотод ингэн ингэн шунаж үлдэх шалтгаан байхгүй санагдах юм. монгол хүн байна чадахгүй ч гэсэн хэлж яриад сурчихна. эхнэр нь саальчин нөхөр нь малчин. цаашлаад хүүхдүүд нь ч гэсэн малд нүдтэй хүмүүс болох байх

2020 оны 06 сарын 02
192.82.73.198
зочин

Нохойд спирал тавина гэж байхаар хүүхдээ тэжээж чадахгүй эмэгтэйчүүдээ жирэмсэлтээс хамгаалаач

2020 оны 06 сарын 02
103.212.117.10
irgen

Etseg ehchuud mini dee.Yadaj arhi uuhgui baiwal.