Өнгөрсөн амралтын өдөр зам тээврийн ослоор хоёр хүн нас баржээ

2020 оны 06 сарын 02

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 508 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 343-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 3 хүн гэмтэж, Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсны 1 нь хүүхэд байна. Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл, явган зорчигч мөргөх хэлбэрээр 4,  мөргөлдөх хэлбэрээр 1 тус тус хөдөлгөөнд оролцжээ. 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, өнгөрсөн ням гаригт өдрийн 13:00 цагийн орчимд Өмнөговь аймгийн Гурван тэс сумын 5-р багийн нутаг асфальтан замд Shaanxi маркийн автомашины жолооч Б нь автомашиныхаа салхины шилийг арчиж байх үед машин нь өнхөрч урд зогсож байсан Beiben маркийн автомашины чиргүүл мөргөж хавчуулагдаж 52 настай эрэгтэй иргэн Д нас барсан байна.

Мөн Дорнод аймгийн Баяндун сумын 4-р багийн нутаг шороон замд Sang Yong Istana маркийн автомашины жолооч У нь автомашинаа ухраах үедээ 11 сартай хүү Х-г мөргөж амь насыг нь хохироожээ.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.