Apple, Youtube зэрэг компани "Black Lives Matter" хөдөлгөөнд нэгдэхээ илэрхийлжээ

2020 оны 06 сарын 03

Өнгөт арьст эрийг амиа алдсаны дараа АНУ-ын Миннеаполис хотод эм замбараагүй байдал дэгдсэн. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөний улмаас АНУ-ын 70 гаруй хотын иргэд нэгдээд байгаа аж. Тус улсад үймээн самуунтай холбоотойгоор хөл хорио тогтоосон хэвээр байна. 

АНУ-д эмх замбараагүй байдал дэгдэж эхэлсэнтэй холбогдуулан Батлан хамгаалахын яам 1600 орчим цэргийн албан хаагчаа тус улсын нийслэл Вашингтон хот орчимд илгээгээд байгаа аж.  Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Жонатан Хоффман мэдэгдсэнээр цэргүүдийг Вашингтон хот орчмын цэргийн баазуудад байрлуулсан гэжээ. 

Дашрамд дуулгахад, өнгөт арьстнуудын эрхийн төлөөх "Black Lives Matter" хөдөлгөөнд “Apple”, “Spotify”, “YouTube” компани нэгдэж байгаагаа илэрхийлсэн байна.  Учир нь олон сар хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ хэрэгжсэний дараа эмх замбараагүй байдал үүссэнээс бизнесүүд эргэн үйл ажиллагаанд ороход хүндрэлтэй тулгараад байгаа аж.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.