СЕХ: Хоригдож буй Ж.Эрдэнэбатад гишүүний үнэмлэхийг нь олгоно

2020 оны 06 сарын 26

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 13-р тойрогт нэр дэвшин өрсөлдөж байсан Ж.Эрдэнэбатыг шүүхээс цагдан хорих арга хэмжээ авсан. Гэвч тэрбээр тойрогтоо ялалт байгуулж,  14.176 саналаар нэгдүгээрт бичигдсэн билээ. Тэгвэл Сонгуулийн ерөнхий хорооноос түүнд гишүүний үнэмлэх гаргасан болохыг мэдээлсэн юм. 

Түүнийг гэм буруугийн шүүх хуралдаа ирээгүй хэмээн цагдан хорих шийдвэрийг зургадугаар сарын 11-ний өдөр гаргасан байдаг. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд цагдан хоригдсон зургаан нэр дэвшигчийг цагдан хорих хүсэлтийг СЕХ-нд хүргээгүй гэдгийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээлэв. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.