Муу мэдээ их унших нь амьдралыг сүйрүүлэх аюултай


Өнөөдөр сошиал ертөнцөөр сөрөг, муу мэдээ давамгайлах болжээ. Сөрөг мэдээ постолж, түүнийг шэйрлэн түгээж, уншиж сонирхсноор бид далд ухамсраа хордуулж, амьдралдаа муу зүйлийг дуудаад зогсохгүй сэтгэцийн эрүүл мэнддээ эрсдэл учруулж, сэтгэл санааны тогтвортой байдлаа алддаг.

Сөрөг мэдээ их унших нь яагаад аюултай вэ?

Нэгдүгээрт: Сөрөг мэдээ стрессийн гормоныг ихээр ялгаруулдаг. Далд ухамсар уншиж, сонсож, төсөөлж, үзэж байгаа үйл явдлыг өөрт тохиолдож байгаа үйл явдлаас ялгадаггүй болохыг далд ухамсар судлаач эрдэмтэд тогтоосон байна. Тиймээс сөрөг мэдээ хүлээн авах тусам хүний сэтгэл шалтгаангүйгээр тогтворгүйтдэг.

Хоёрдугаарт: Сөрөг мэдээ нь амархан ядарч сульдахад хүргэдэг. Срессийн гормон болох кортизол, адреналин ихээр ялгарахад хүний биемахбод хэт сэргэг байдалд ордог. Хэт сэргэг байдалд орсноор богино хугацаанд их энергийг шатаана. Үүнээс болж амархан ядарч сульдахад хүрдэг бөгөөд ажлын бүтээмж эрс мууддаг.

Гуравдугаарт: Сөрөг мэдээ нь сэтгэцийн асуудалд өртөмтгий болгодог. Өмнө дурдсанаар тогтмол сөрөг мэдээ хүлээн авбал далд ухамсар сөрөг мэдээллийг өөрт тохиолдож буй мэт хүлээн авснаар стрессийн гормон тогтмол ялгарна. Энэ нь сэтгэлзүйн дархлааг сулруулж сэтгэцийн асуудалд өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг.

Дөрөвдүгээрт: Сөрөг мэдээ нь дархлааг бууруулдаг. Сөрөг мэдээлэл хүлээн авснаар стрессийн гормон ялгардаг болохыг санаж байна уу? Харин стрессийн гормон нь хүнийг аюулын эсрэг бэлтгэдэг учраас аюулын үед онцгой ач холбогдолгүй хоол боловсруулах систем, дархлааны системийн үйл ажиллагааг сааруулдаг. Ингэснээр хоолны шингэц муудаж өвчин эсэргүүцэх чадвар буурна.

Тавдугаарт: Сөрөг мэдээ нь энергин бүрхүүлийг гэмтээдэг. Хүнийг хүрүүлдэг энергин бүрхүүл бүрэн бүтэн, цэвэр ариун байх нь эрүүл мэнд, хайр дурлал, ажил үйлс гээд амьдралын бүх салбарт сайнаар нөлөөлдөг. Харин энергин бүрхүүл цоорч гэмтэх, энерги алдагдах, энерги бохирдох үед амьдрал дотойтож эхэлдэг болохыг судлаачид хүлээн зөвшөөрөөд байгаа билээ. Гэтэл сөрөг муу мэдээ нь энергин бүрхүүлийг гэмтээдэг томоохон хүчин зүйлсийн нэг болохыг саяхнаас судлан тогтоогоод байна.

Зургаадугаарт: Сөрөг мэдээ уншсанаар өөртөө сөрөг зүйлийг л татна. Адил нь адилаа татдаг хуультай болохыг энерги судлаачид нотлоод удаж байна. Муу зүйл бодож, ярьж, уншиж, сонсож, түгээснээр амьдралдаа муу зүйлийг дууддаг. Тийм ч учраас өвөг дээдэс минь муу зүйл ярьвал үнсэнд нулимаад булдаг байж. Монголчууд бид эртнээс муу зүйл ярилцаж, түгээхийг цээрлэдэг заншилтэй байсан нь үүнтэй холбоотой.

Сөрөг бодолтойгоор хэзээ ч эерэг амьдралд хүрэхгүй. Харин сөрөг зүйлээс өөрийгөө тусгаарлаж чадвал эерэг зүйлс амьдралд чинь тохиож эхэлнэ. Тиймээс өөрийгөө болон нийгмээ аврахын тулд эерэг мэдээллийн аянд нэгдээрэй…



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна