Хамгийн үзэсгэлэнтэй тэрбумтан эмэгтэйчүүд

2020 оны 07 сарын 30

 

Энгийн хүмүүстэй адил долоо хоногийн таван өдөр өглөөнөөс үдэш хүртэл ажилладаггүй ч өөрийн тансаг амьдралаа тэтгэхүйц хангалттай хэмжээний хөрөнгө мөнгөтэй, дээрээс нь гоо үзэсгэлэн бүрдсэн 10 бүсгүйчүүдийг ЗӨВ.МН онцоллоо. 

 

Холи Бренсон

Ричард Бренсоны охин болох Холи нь гэр бүлийнхээ Virgin Group-ийг удирддаг. Тэрбээр эцгийнхээ бүтээсэн компанийг удирдаад хангалттай хялбар, тансаг амьдраад явах боломжтой байсан ч эрдэм номын мөр хөөж, ном хүртэл бичээд авсан авьяастай, шаргуу бүсгүй юм. 

 

Ана Лучиа Де Мато Барето Вилела

Ердөө 8 насандаа өнчирч хоцрон, банкны хувьцаа эзэмшиг, өв залгамжлагч болсон Ана нь өдгөө 16 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Тэрбээр Бразилын баячуудын нэг яахын аргагүй мөн билээ. Түүний өвөө Itau банкыг үүсгэн байгуулсан бөгөөд 2008 онд банк нь Латин Америкийн хамгийн том хувийн хэвшлийн банк болсон. 

 

И Сео Хун

Самсунг электрониксын захирлын охин И Се Хун нь Сөүл дэх Самсунгийн Музейг удирддаг. 

 

Эрин Лодер

Гоо сайхан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн томоохон брэндүүдийн нэг болох Estee Lauder компанийн гүйцэтгэх захирал Эрин Лодер нь тэрбумтан Роналд Лодерийн том охин. Түүний эмээ анх Estee Lauder компанийг үүсгэн байгуулсан бөгөөд Эрин 1992 оноос хойш уг компанид хүчин зүтгэжээ. 

Тэрбээр 2012 онд өөрийн гэсэн ''Эрин бьюти'' компанийг үүсгэн байгуулсан нь амжилтад хүрч, дэлхий даяар худалдаалагдах болсон юм.

 

Тамара Эклстоун

Английн загвар өмсөгч, нэвтрүүлэгч Тамара бол Formula One групын захирал Берни Эклстоуны охин юм. Тэрбээр өсвөр насандаа' буруу замаар орж, архи дарсанд донтох болсон ч удалгүй засарч, өдгөө олон бизнес амжилттай явуулдаг удирдагч эмэгтэй болсон юм.

 

Петра Эклстоун

Берни Эклстоуны өөр нэгэн охин бол Петра юм. Тэрбээр Лос Анжелест 5000м/кв эдлэн газартай бөгөөд үлэмж том орд цайзтай. 

 

Дилан Лорен

Хэрвээ эцэг тань хэмжээлшгүй их хөрөнгөтэй бол танд ажил хийгээд байх шаардлага огт байхгүй. Гэсэн ч загварын ертөнцийн бэлгэ тэмдэг Ральф Лорены охин бэлэн мөнгөн дээр тансаглаад, залхуураад суухыг хүссэнгүй, өөрийн нэрийн чихрийн үйлдвэртэй болжээ. Түүний бүтээгдэхүүнүүдийг хүссэн хүн болгон хүртэж болдоггүй, зөвхөн баячуудад л зориулсан тансаг брэнд гэдгээрээ онцлогтой.

 

Аманда Хирст

Хирст корпорацийн өв залгамжлагч Аманда бол Виллиам Рендольф Хирстийн ач охин юм. Тэрбээр гоо үзэсгэлэнгээ ашиглаж загвар өмсөгч, фото моделоор ажиллаж байсан ба алдартай кино найруулагч Ваким Рөнинтэй гэрлэжээ. 

 

Мери Бесни Бүвалот

Францын цагаан идээ, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн монополь, Лакталис компанийн 20%-ийг эзэмшдэг Меригийн эцэг нь 1933 онд анх уг компанийг үүсгэн байгуулж байсан түүхтэй. 

Шарлот Касираги

Язгууртан гэр бүлээс гаралтай Шарлот нь Монакогийн хаан ширээ залгамжлах ирээдүйтэй нэгэн. 

 

Эх сурвалж: ЗӨВ.МН

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.