Монгол эрдэмтэд шинэ төрлийн короновирусын оношлуур гаргаж авчээ

2020 оны 07 сарын 31

Монгол эрдэмтэд шинэ төрлийн короновирус буюу SARS-CoV2 –ын эсрэг бие илрүүлэх оношлуур  гаргаж  авчээ.

Академич Ц.Оюунсүрэн, доктор Д.Гантулга нарын удирдлагаар ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори,  ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, МУИС-ийн Биологийн тэнхимийн эрдэмтдийн хамтарсан баг энэхүү оношлуурыг бүтээсэн байна.  

Эрдэмтэд ШУА  болон Шинжлэх ухаантехнологийн сангийн дэмжлэгтэйгээр энэхүү  оношлуурын цомгийг орчин үеийн генийн инженерчлэл,  молекул биологи, иммунологийн арга ашиглан богино хугацаанд гаргаж авчээ.

Уг оношлуур  хүний цус, сийвэнд SARS-CoV2  вирусын халдварын эсрэг бие үүсч дархлаа тогтсон эсэхийг богино хугацаанд илрүүлэх юм.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.