АН-ын ҮБХ өнөөдөр хуралдана

2020 оны 08 сарын 03

УИХ-ын ээлжит сонгуульд 11 суудал авч, ялагдал хүлээсэн АН-ын удирдлагууд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа. Одоогоор тус намын даргын үүргийг УИХ-ын гишүүн Ц.Туваан түр орлон гүйцэтгэж байгаа юм. Харин АН-ын дараагийн удирдлагууд хэн болох нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч АН өнөөдөр Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, Их хурлын тов гаргахаар болжээ. Мөн хурлаар 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнг хэлэлцэх юм байна. Үндэсний бодлогын хорооны XVIII хурлаа 17.00 цагт МҮЭСТО-нд хийхээр товложээ.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.