Х.Баттулга Б.Галсансүхэд уучлал үзүүлж, суллажээ

С.Гандэлгэр
16 цаг 58 минутын өмнө

2020 оны зургадугаар сард яруу найрагч Б.Галсансүх Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчин, онхолдож зорчигч Г.Батхүү, Д.Дөлгөөн нарын амь насыг хохироосон хэрэгт буруутгагдсан билээ.

         Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 заалтад зааснаар “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт”-ыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон юм. Улмаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Б.Галсансүхэд 3.3  жил хориг ял оноон, жолоо барих эрхийг нь зургаан жилээр хасаад байсан. Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зарлигаар түүний ялыг өршөөжээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.