Философич С.Молор-Эрдэнийг суллах эсэхийг өнөөдөр 14:00 цагаас шийднэ

Г.Анар-Эрдэнэ
1 цаг 7 минутын өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар философич С.Молор-Эрдэнэ тэргүүтэй этгээдүүдийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл, түүхийг илтэд гуйвуулж гутаан доромжилсон гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн. 

Тагнуулын ерөнхий газар түүнийг Үндэсний эв нэгдлийг бусниулах гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.

С.Молор-Эрдэнийг есдүгээр сарын 2-ны өдөр яллагдагчаар татаж, 30 хоног баривчлах прокурорын саналыг шүүх хэлэлцэн хүлээн авсан. Харин өмгөөлөгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх гомдол гаргажээ. Түүнийг суллах эсэхийг өнөөдөр Дүүргийн эрүү иргэний хялбар ажиллагааны шүүхэд 14:00 цагаас шийдвэрлэнэ.

19.9 дүгээр зүйл.Үндэсний эв нэгдлийг бусниулах

1.Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.206
    57 минутын өмнө

    Бүх насаар нь хорь.

    Хариулах