ODO SHOP аппликейшнаар хүнсний ногоогоо захиалах боломжтой


Odo shop” аппликейшн гар утсандаа суулгаж бүртгэл үүсгээд, байршил заагчаа асааснаар хүнсний ногоогоо хүргүүлэн авах боломжтой болжээ. Уг хэрэгслээр ногоо захиалахад ямар нэг нэмэгдэл өртөггүй, лангууны үнээр нь авдаг аж. Мөн ногоочид уг хэрэгсэлд өөрсдийн зараа оруулаад арилжих боломжтой.

Мөн хамгийн ойрхон хүнсний ногооны дэлгүүр хаана, хэдэн метрийн зайд буйг хэрэглэгчдэд заадаг. Нэвтэрч орсны дараагаар хамгийн ойр байршлын дэлгүүрүүд гарч ирнэ. Тухайн дэлгүүртээ зочлон ороод авах бараагаа сагслаад дэлгүүртэйгээ холбогдож авдаг байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна