Ван И-ийн айлчлалаас ямар үр дүн хүлээх вэ?

2020 оны 09 сарын 15

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал эхэллээ. Хоёр талын албаны хүмүүс Гадаад хэргийн сайд Ван И-г “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтав. Түүний айлчлал маргааш хүртэл үргэлжилнэ. 

Хорио цээрийн дэглэмийн үед болж буй энэ айлчлалаас ямар үр дүн хүлээх вэ гэдэг анхаарал татаж байгаа. Хилээ хаасан Монгол Улс анх удаа гадны томоохон хэмжээний айлчлал хүлээн авч байна. Энэ удаагийн айлчлалаар цар тахлын улмаас хумигдсан экспортын орлогоо нэмэгдүүлэх асуудалд анхаарал хандуулна гэх мэдээлэл байна.   

Мөн  Өвөрмонгол дахь хос хэлний сургалтын асуудлыг  БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-ийн чихэнд хүргэхээр айлчлал эхэлсэн цаг  хугацаатай давхцан жагсаал хөдөлгөөн өрнөж байгаагаар  онцлог юм. 

Айлчлалыг хэвлэл мэдээллийнхэн сурвалжлаагүй, зөвхөн Гадаад харилцааны яамнаас  өгөх албаны мэдээг хүлээж байгаа юм. Ямартаа ч Хятадаас 100 хувь хараат байгаа нүүрсний зах зээл, экпортыг нэмэгдүүлэхэд анхаарч, тодорхой шийдэлд хүрнэ гэх хүлээлт байна. Албан ёсоор   зарлаагүй  ч Монгол Улсад 700 сая юаны буцалтгүй тусламж  үзүүлэх асуудлыг энэ удаагийн айлчлалын гол зорилго гэх мэдээлэл бий. 

Анхны айлчлалынхаа үеэр юу амлав байв? 

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн 2018 оны наймдугаар сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсын Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатарын урилгаар албан ёсны айлчлал хийж байсан. Хоёр жилийн өмнөх айлчлалын үеэр дараах хэлэлцээр гарын үсэг зурж байсан юм. 

Гадаад худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх,   300 сая ам.долларын хөгжлийн зээлийг Монгол Улсад олгох, баруун бүсийн 5 аймгийн орон нутгийн нийгмийн хөгжилд зориулан нийт 5 сая юанийн тусламж үзүүлэх, хоёр орны харилцсан зорчсон иргэдийн тоог 3 сая хүргэх  зэрэг  амлалт өгөөд буцаж байв.

2018 оны айлчлалын үеэр 

Т.Хэрлэн 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.