Лула да Силва Бразилын Ерөнхийлөгчөөр дөрөв дэх удаагаа сонгогдлоо

С.Гандэлгэр
1 цаг 4 минутын өмнө

Бразилын Ерөнхийлөгчийн сонгуульд Луис Инасиу Лула да Силва ялалт байгуулж төрийн тэргүүнээр улиран сонгогджээ. 

Лула да Силва нь Бразилын Хөдөлмөрчдийн намаас нэр дэвшсэн бөгөөд сонгогчдын 51.74 хувийн саналыг авчээ. Харин түүний өрсөлдөгч, барууны үзэл баримтлалтай сөрөг хүчнээс нэр дэвшсэн сенатч Флавиу Болсонару 48.26 хувийн санал авсан байна.

Ийнхүү Лула да Силва сонгуулийн эхний үе шатанд өрсөлдөгчөөсөө цөөн санал авсан хэдий ч хоёр дахь шатны санал хураалтад ялсан Бразилын анхны улстөрч болжээ. Түүний ерөнхийлөгчийн бүрэн эрхийн шинэ хугацаа 2027 оны нэгдүгээр сарын 1-нд эхэлнэ.

Энэ удаагийн сонгууль маргаан, үймээнтэй нөхцөлд явагдсан бөгөөд нийтийн тээврийн үйл ажиллагаанд гарсан асуудлын улмаас санал авах байруудыг хаах хугацааг сүүлийн мөчид хойшлуулсан байна.

Лула да Силва Бразилын ерөнхийлөгчөөр нийт 4 удаа 2002, 2006, 2022, 2026 онуудад сонгогдсон юм. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна