ТОМИЛГОО: ЭМДЕГ-ын даргаар Л.Бямбасүрэнг томилжээ

2020 оны 09 сарын 16

Засгийн газрын өнөөдрийн /2020.09.16/ хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Эрүүл мэндийн сайд асан Л.Бямбасүрэнг томилжээ. 

НАМТАР 

1964 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн.

1982 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1991 онд Анагаах ухааны их сургууль, 1996 онд Анагаах ухааны их сургууль, 1996 онд мөн сургуулийн магистрантур, 2000 онд Удирдлагын академийг тус тус төгссөн. 1998 онд Техникийн их сургуульд хүнс, хоол үйлдвэрлэлийн технологи чиглэлээр, 1998 онд Анагаах ухааны их сургуульд хүнсний эрүүл ахуйч чиглэлээр, 2002 онд Анагаах ухааны их сургуульд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, түүний удирдлага, зохион байгуулалт чиглэлээр, 2004 онд Эмнэлгийн тусламжийн удирдах газарт бодлогын ажиглалт, тандалт чиглэлээр, 2004 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улсад нийгмийн салбарын явцад аудит хийх чиглэлээр, 2009 онд БНХАУ-д хөгжиж буй орны хүнсний аюулгүй байдлын менежмент чиглэлээр, 2009 онд ХБНГУ-д хот төлөвлөлт ба хөгжил чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн. Хүүхдийн их эмч мэргэжилтэй. Нийгмийн эрүүл мэндийн магистр. Орос, англи хэлний мэдлэгтэй.  

  • 1982-1984 онд Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төвд асрагч,
  • 1991-1996 онд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн зөвлөх төвд хүний их эмч,
  • 1996-1997 онд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн хяналтын албанд хүнсний эрүүл ахуйч, улсын байцаагч,
  • 1997-2003 онд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн хяналтын албанд хүнсний эрүүл ахуйч, улсын байцаагч,
  • 2003-2006 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хэлтсийн дарга,
  • 2006-2008 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт дэд дарга,
  • 2008-2012 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга,
  • 2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар тус тус ажиллаж байжээ. 
Сэтгэгдэл (3)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 09 сарын 16
202.126.89.43
Zochin

Chadvar gyi murtluu baigaad. baidgiin Hyrelbaatriin hsmaatan basturul sadnii tataas

2020 оны 09 сарын 16
123.117.250.197
shodorgos

eej ni khrebaatariin aavtai suusan yumaa, chadvar muutai, Miye-n nuluuguur l yavj vaisan yaaval ch yaachih muuhai emegtei!

2020 оны 09 сарын 16
123.117.250.197
shodorgos

kurelbaatartai hamaatai evgui durvudduu!