COVID-19 "ДЕЛЬТА" хувилбар амны хаалтгүй зөрөөд өнгөрөхөд л ХАЛДВАРЛАХ ЧАДВАРТАЙ

С.Гандэлгэр
2021/09/10

Амны хаалтаа тогтмол зүүх нь халдвар авсан эсэхээ шинжлүүлэхээс илүү чухал болохыг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр санууллаа.

Тэрбээр " Халдварын тархалт өндөр үед шинжилгээний тактик өөрчлөгдсөн бөгөөд иргэд амны хаалтаа маш сайн зүүх шаардлагатайг сануулъя.

Учир нь дельта хувилбарын хувьд, амны хаалтгүй зөрөөд өнгөрөхөд л халдварлах чадвартай. Тиймээс шинжилгээ хийлгэх гэж яарахаас илүү амны хаалтаа маш сайн зүүж, халдвараас сэргийлэхийг анхааруулж байна.

Дельта хувилбарын давлагаатай холбоотойгоор хавьтал, шинж тэмдэгтэй байвал эмнэл зүй дээр үндэслэж буюу заавал шинжилгээ хийхгүйгээр эмчилгээ хийх чиглэл өглөө. Энэ бол халдварын онцлог, эрүүл мэндийн салбарын нөөц зэргээс шалтгаалж өөрчлөгдөж байдаг зүйл.

Гэхдээ бидэнд хүн амын 60 гаруй хувь нь вакцины хоёр тунг хийлгэсэн давуу тал бий. Тиймээс хүндрэл, нас баралт багатайгаар энэ давлагааг даван туулж байна" хэмээн ярилаа.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.65.47
    2021/09/10

    Хүндрэл нас баралт нь олон улсад дээгүүр бичигдэж байгаа шүү дэ. Юун бага вэ.

    Хариулах