Согтуу жолооч хоёр хүний аминд хүрчээ 

2020 оны 10 сарын 16


Өнгөрсөн шөнө Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн жолооч айлын гэр дайрч,  хоёр хүний аминд хүрсэн харамсалтай хэрэг гарлаа.

Тодруулбал, 24 настай Б гэгч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тоёота приус маркийн автомашин жолоодож яваад айлын гэр дайрч, эхнэр нөхөр болох 43 настай эрэгтэй Г, 43 настай эмэгтэй О нарын амь насыг хөнөөсөн байна. Мөн насанд хүрээгүй 6, 15 настай хоёр хүүхдийг хүнд гэмтээжээ.

Хэрэг өнгөрсөн шөнийн 00:15 цагийн үед болсон байна.
 

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 16
192.82.76.61
Зочин

Уг нь 3 өдөр архи зарахыг хориглосон ш дээ, хаанаас архи авч уусныг тодруулж, шийтгэ