ШӨХТГ: Шатахуун борлуулагч компаниудын хувьд бага хэмжээний нөөцтэй байсныг өчигдөр тогтоосон


АИ-92 авто бензиний нөөц буурсан, гэхдээ хомсдол үүсэхгүй гэж АМГТГ-аас мэдээлсэн. Гэвч өнөөдөр өглөө олон ШТС-д нөөц дууссан нь иргэдийг ихээхэн бухимдуулаад байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын шатахуун түгээх станцуудад АИ 92 бензин дууссан,  харин АИ 95 бензинийг нэг машинд 30 мянган төгрөгөөс дээш зарахгүй байгаа билээ. 

Энэ тал дээр ШӨХТГ-ын дарга Б.Бат"Эрдэнэ: Шатахуун борлуулагч компаниудын нөөцийг шалгах хяналт шалгалт үргэлжилж байна. Өчигдөр шалгагдсан компаниудын хувьд нөөцийн савандаа бага хэмжээний нөөцтэй байсныг тогтоосон.

Мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шатахууныг авахын тулд түгээгчид 20000 төгрөгний хахууль өгсөн гэх нэр бүхий шатахуун түгээгүүртэй холбогдох, шатахууныг дамлан худалдаалж шаглаж байгаа гэх мэдээллийг авч цагдаагийн байгууллагат хандаж байна" хэмээн мэдэгдэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна