Бусдад буруугаа чихэх АН-ын УНАЛТ


УИХ-ын 18, 28 дугаар тойрогт буюу Хэнтий, Сонгинохайрханд явагдсан нөхөн сонгуулийн ирц бүрдээгүйгээс зарим хэсгийн хороодод нэмэлт санал хураалт явуулахаар боллоо. Одоогийн авсан саналаараа МАН-ын нэр дэвшигч болох Ц.Идэрбат, Э.Батшугар нар илт давуу илүүрхэн ялалт байгуулав.

АН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Э.Бат-Үүлийг уг сонгуульд илүү санал авах магадлалтай. Учир нь аль ч талаараа Э.Батшугараас илүү туршлагатай, нийслэлийг амжилттай удирдаж явсан түүнд олон сонгогч итгэл хүлээлгэнэ хэмээн хэвлэлүүд онцолж байсан ч эсрэгээрээ болов. 

Улсын баатар гэгдэж явсан тэрбээр хоёрт ч эрэмблэгдэж чадсангүй, нэр дэвшигч Б.Найдалаагийн ард орсон байна.  Хэнтий аймагт АН-аас нэр дэвшсэн Б.Гарамгайбаатар өрсөлдөгчөөсөө дөрөв дахин бага санал авав.

Товчхондоо, монголын улс төрийн хоёрдахь том хүчин гэгдэж явсан Ардчилсан нам гуравдугаарт, өмнө нь ХҮН бичигдэж, МАН ялалт байгуулах нь тодорхой болчихлоо. 

Ардчилсан намын эцэстээ тулж буй уг налт доройтлын шалтгаан нь нэгдмэл бус, бүгд амин хувиа хичээж, дотоод хэрүүл тэмцэлдээ тамирдсан нь тус намыг бүхий л талаар сул дорой болгож сэхээнд оруулжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна