Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлууллаа

2020 оны 11 сарын 18

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар цаг үеийн асуудлаас гадна улс орон даяар тогтоогоод буй хөл хорио тогтоосонтой холбогдуулан иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эдийн засгийн эрсдэлээс хамгаалах талаарх эдийн засгийн бодлогын чухал шийдвэрүүдийг гаргалаа.

Тодруулбал, Засгийн газрын ээлжит хуралдаанаас банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо зэрэг барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний зээлийн хүү, төлбөрийн хугацааг энэ сарын 1-нээс эхлэн ирэх 2021 оны долдугаар сарын 1 хүртэл хойшлуулах шийдвэр гаргажээ.

Иргэд банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо зэрэг байгууллагаас авсан зээлийн хүү, үндсэн төлбөрийг төлж чадахгүй байгаа тохиолдолд тухайн байгууллагадаа хандан гэрээндээ шинэчлэл хийж ирэх оны 7 дугаар сар хүртэл хойшлуулах боломжтой болсон талаар мэдээллээ. 
 

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 11 сарын 18
202.9.40.184
Zochin

Medeeniihee garchigiig zuv uguuch