Галт тэрэгний хөдөлгөөн бямба гарагаас өвлийн хуваарьт шилжинэ


Зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн 2021 оны аравдугаар сарын 16-ны өдрийн 05:00 цагаас эхлэн өвлийн цагийн хуваарьт шилжинэ. Мөн тасалгаат вагон явж эхэлсэн гэж УБТЗ-аас мэдээллээ.

Зорчиг галт тэргээр аялахдаа дараах бичиг баримтыг заавал бүрдүүлнэ.

  1. Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцинжуулалтын бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн нотлох баримт;
  2. Сүүлийн 4 сарын хугацаанд коронавирусийн халдвараар өвчилж эдгэсэн БОЛ эрүүл мэндийн байгууллагын магадалгаа;
  3. Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй орон нутаг /аймаг, сум/-аас зорчих хөдөлгөөн эхэлсэн болон 1, 2-т заасан баримт бичигтэй зорчигчоос бусад тохиолдолд коронавируст халдварын бх-ПГУ шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 3 хоногийн хугацаанд хүчинтэй/, эсхүл антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу / шинжилгээ өгсөн өдрөөс 2 хоногийн хугацаанд хүчинтэй/




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна