“Нүүрс”-ний хэргийг давтахгүйн тулд Монгол, БНХАУ-ын гааль тээврийн машинуудыг ижил өгөгдлөөр бүртгэнэ

Zuv.mn
2023/09/08

Монгол Улс, БНХАУ-ын гаалийн байгууллагын хилийн хамтарсан шалгалтын ажлын хэсгийн аравдугаар хуралдаан өчигдөр /IX.07/ цахимаар болжээ. 

Хуралдаанаар Монгол улс, БНХАУ-ын гаалийн байгууллагын хилийн хамтарсан шалгалтын ажлын хэсгийн 2018 оны есдүгээр хуралдааны протоколын хэрэгжилтийг дүгнэж, цахим манифест солилцох ажлыг үр дүнд хүргэх, хоёр орны гаалийн байгууллага улсын хилээр нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн бүртгэлд зөрүү гаргахгүйн тулд тээврийн хэрэгслийг ижил өгөгдлүүдээр бүртгэх, талаар Монголын талаас танилцуулсан саналыг хэрэгжүүлэх зорилгоор хамтарсан ажлын хэсэг байгуулж, туршилтыг Замын-Үүд боомтод эхлүүлэхээр тохиролцсон байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна