Б.Жавхлан: Газрын тосны үйлдвэр 2027 онд эхний бүтээгдэхүүнээ гаргана

Zuv.mn
2023/09/13

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт саадгүй үргэлэх нөхцөл бүрдлээ-

Энэтхэг улсаас олгож буй зээлээр бүтээн байгуулж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн явцын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын өнөөдрийн хуралдааны дараа мэдээлэл хийлээ.щ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын зардлыг УИХ-аас 2019 онд тэрбум, 236 сая ам.доллар буюу яг ТЭЗҮ-д бичигдсэн дүнгээр баталсан. Гэвч цар тахал дэгдсэнээр хүндрэлүүд гарч, төслийн явц удашраад байсан юм. Шалтгаан нь Засгийн газар хөөрондын гэрээ нь төслийн хүрээнд хийгдэх ёстой дөрвөн багц ажлын санхүүжилт бие, биедээ хамааралтай байдлаар байгуулагдсанаас болсон тул өнгөрсөн хугацаанд Сангийн яам болон холбогдох бусад албаныхан энэтхэгийн талтай хамтран ажиллан гэрээнд өөрчлөлт оруулж, багц ажлуудыг нэг, нэгнээсээ хамааралгүй үргэлжлэх нөхцлийг бүрдүүлжээ. Ингэснээр, төслийн санхүүжилтийн зөрүү УИХ-аас батлагдсан тохиолдолд бүтээн байгуулалт саадгүй явах боломж бүрдсэн байна.

Төслийн хүрээнд хийгдэх дөрвөн багц ажлын явцын тухайд,  

EPC 1 техникийн шинжтэй ажлууд 90 хувьтай

EPC 2 цахилгаан станц 10 хувь

EPC 3 дэд бүтэц 20 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд яг газрын тос боловсруулах үйлдвэр буюу EPC 4 нь эхлэл шатандаа яваа аж. Дөрөв дэх багц ажлыг зөвхөн олон улсаас баталгаажсан лиценз бүхий мэргэшсэн компаниуд гүйцэтгэх ёстой байдаг бөгөөд компани сонгогдож, гэрээ хиййгдсэн тул ажил саадгүй явна гэж тооцож байгаа ажээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна