БОХХААБХ-ны дарга Б.Саранчимэг олон улсын дээд түвшний уулзалтад оролцлоо

Zuv.mn
2023/09/19

НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО), "Делойт" компани хамтран "Хүнсний талаар бодоцгооё, ТХЗ-уудын хэрэгжилтийг хурдасгах, хүнсний хангамжийг шинэлэг аргаар нэмэгдүүлэхэд хамтран ажиллая" уриан доор олон улсын дээд түвшний дугуй ширээний уулзалт өчигдөр АНУ-ын Нью Йорк хотноо боллоо. 

Уулзалтад дэлхийн төр засгийн болон хувийн хэвшлийн өндөр дээд түвшний төлөөллүүд, тухайлбал Бангладеш улсын Ерөнхий сайд, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал, Делойт компаний олон улсын Гүйцэтгэх захирал, улс орнуудын сайд нар оролцсон байна. Монгол Улсыг төлөөлж уг уулзалтад УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг оролцон, Монгол Улсын хувьд хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, малчид өвлийн хүйтэн улирлыг хэрхэн даван туулдаг арга замуудын талаарх туршлагаас хуваалцжээ.

Оролцогчид дэлхийн хүнсний хангамж, хүнсний тогтолцоог тогтвортой, даван туулах чадавхтайгаар хөгжүүлж ТХЗ-уудын хэрэгжилтэд хувь нэмэр оруулах тухай санал солилцсон байна.
Түүнчлэн ЮНИДО-ын Инновацийн лаб, Делойтын Хүнсний ирээдүйн санал санаачлага зэрэг арга туршлагуудад үндэслэн хүнсний тогтвортой, даван туулах чадавхтай системийг хөгжүүлэх бодит шийдлүүдийг хэлэлцжээ.
Энэхүү уулзалт нь COP 28, Давос хотноо жил бүр болдог Дэлхийн эдийн засгийн форум болон 2024 оны 9-р сард НҮБ-ын Ерөнхий Ассемблейн хурлын үеэр зохион байгуулагдах “Ирээдүйн дээд хэмжээний уулзалт” зэрэг томоохон арга хэмжээнүүдийн бэлтгэл ажил болж байгаагаараа онцлог ач холбогдолтой юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна