Шатахууны экспортын хориг хэдий хугацаанд үргэлжлэх вэ

Zuv.mn
Өчигдөр 09 цаг 45 минут

ОХУ-ын Засгийн газар өчигдөр “Дотоодын үнийг буулгах, тогтворжуулах” зорилгоор шатахуун, дизелийн түлшний экспортоо зогсоох шийдвэр гаргаж, гарсан өдрөөс нь дагаж мөрдөж эхэллээ. Шийдвэрийн үндэслэл нь “Шатахууны үнэ сүүлийн хэдэн долоо хоногт эрс нэмэгдсэн тул” гэж гарсан байсан тул бид ОХУ-д шатахууны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд хэрхэн өөрчлөгдсөнийг судалж үзсэн юм.

Хойд хөршийн хэвлэлүүд Засгийн газрынхаа шийдвэрийн талаар мэдээлэхдээ Аи-95 шатахууны ханш ОХУ-ын Европын хэсэгт түүхэндээ анх удаа 75,000 ам.доллараас давсан гэсэн байсан. Өөрөөр хэлбэл, үнийн хамгийн өндөр өсөлт манай импортолдог Аи92 биш, түүнчлэн үнийн өсөлт Европ талдаа өндөр байна гэсэн агуулга гарсан байна.  

Тэгвэл, үнэ их өссөн гэх Европын хэсгийнх нь шатахууны үнийн статистик мэдээлллийг гаргаж үзвэл, ОХУ-д шатахуун дизелийн түлшний үнэ өссөн нь үнэн ч төдий л өндөр биш байгаа байдал харагдсан юм.

Тодруулбал, Аи 95 шатахууны дундаж үнэ Москва орчимд долдугаар сард 54.33 рубль байсан бол энэ сарын 11-ний байдлаар 56.41 рубль, Санкт Петербургт долдугаар сард 53.32 байснаа энэ сарын 11-ний байдлаар 54.16 рубль болж ялимгүй өссөн байна /Дэлгэрэнгүйг зургаар харуулав/.   

Дундаж үнэ, Москва орчим

Дундаж үнэ, Санкт Петербург

Дээрхээс харахад, шатахууны экспортын хориг нь богино хугацаанд "Дотоодын үнэ буулгах, тогтворжуулах" ганц зорилготой нь үнэн бол экспортын хориг төдий л удаан үргэлжлэхгүй гэж үзэх магадлал байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна