ОХУ Дотоодын зах зээл дээрх үнэ ханшийг буулгах, тогтворжуулах” зорилгоор шатахуун, дизель түлшний экспортоо тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байгаа билээ. Хориг өчигдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй зэрэгцээд тус улс биржид нийлүүлэх шатахууны хэмжээг өсгөх ажлыг зохион байгуулсан бөгөөд хөдөө аж ахуйн салбарын ААН-үүдэд нийлүүлэгдэх бүтээгдэхүүний үнэд хяналт тавьж эхэлсэн байна.
Энэ талаар ОХУ-ын Эрчим хүчний яамны орлогч дарга Павел Сорокин "Россия24" телевизэд өгсөн ярилцлагадаа “Дотоодын зах зээл хангалттай ханасан, бүр илүүдсэн цагт экспортыг сэргээнэ” гэсэн утгатай ярилцлага өгчээ. “Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний ачаар АИ-92 автобензиний үнэ өнгөрсөн долоо хоногоос 10 орчим хувиар, дизель түлшнийх 2.5-3 орчим хувиар буурч, үр дүн нь шууд мэдэгдэж байна. Шударга бус өрсөлдөгчдийг хязгаарлахын тулд энэ арга хэмжээг аль болох богино хугацаанд үр дүнд хүргэх ёстой” гэж П.Сорокин онцолжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна