Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчийн сонгууль үргэлжилж байна. Урьдчидсан байдлаар УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн тэргүүлж байгаа мэдээлэл байна.
Харин дөнгөж сая Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигч Н.Одонгуа, Д.Эрдэнэсувд, Ц.Уянга нар нэрээ татаж нэр дэвшигч Б.Пунсалмааг дэмжихээ илэрхийллээ.
Нэр дэвшигч Б.Пунсалмаагийн хувьд сонгуульд оролцохоо харьцангуй хожуу зарласан ч дэмжлэг ихтэй, ретинг өндөр яваа аж.
Түүний хувьд мөрийн хөтөлбөртөө Ардчилсан намын тэгш гарааны боломжийг өгнө, цахим шилжилтын цаг хугацаанд нээлттэй, ил тод, гишүүдээ сонсдог, хүртээмжтэй болгоно.
Залгамж халаа болсон ахмад, дунд залуу үеийн холбоог бэхжүүлнэ, ментершип хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэдгээ онцлоод байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна