ОХУ, Монгол Улс, БНХАУ-ыг холбосон авто тээврийн шинэ маршрут нээх, гурван улсыг Азийн авто замын сүлжээнд холбох ажлын хүрээнд явагдсан туршилтын тээвэр дуусжээ. “Чиглэл 4” гэж нэрлэгдсэн шинэ маршрутаар явагдсан туршилтын тээвэрлэлт БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах орны Үрүмчи хотоос гарч, Монголын нутгийг туулан ОХУ-ын Новосибирск хотод очсон байна.
Энэ нь ОХУ-Монгол-БНХАУ-ыг холбосон авто тээврийн маршрут нээх чиглэлд хийгдэж байгаа хоёр дахь ажил юм. Өмнө нь зүүн хэсэгт тээвэрлэлт хийгдээд байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна