“Эрх шилжүүлэх” нэртэй эзэнтэй тендерүүд буюу халхлагдсан авлига

Zuv.mn
2023/10/02

“Но”-той ногоон автобус”-наас ноцсон гал Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар нар руу чиглэж, Ж.Сүхбаатар сайд саналаараа өргөдлөө өглөө. Гэсэн ч дарагдсангүй, Д.Сумъяабазараас салахгүй шинжтэй. Хотын дарга энэ асуудлаар албан ёсны тайлбар хийсэн ч “Нийслэлийн мөнгө биш, улсын төсвийн мөнгө. Нийслэлд эрх шилжиж орж ирсэн. Би төсвийн ерөнхийлөн захиагч нь биш” гэх албаны үгс иргэдэд олигтой ойлголт өгсөнгүй.

Та бидний төлсөн татварын мөнгө “Улсын төсөв” хэмээх их савнаасаа гадагшлахдаа төсөв захирагчдын мэдэлд очдог. Үүнийг бүгд мэдэх байх. Тэр мөнгөөр мэдээж, нэг ажил хийнэ, хийлгэх газраа хуулийн дагуу тендер явуулж шалгаруулах учиртай.

Түүнчлэн, үр дагаврыг нь хүртэгч буюу зарцуулалтын үр дүнг шууд хүртэх газар энд хяналтын маягаар орж ирдэг. Д.Сумъяабазарын хэлээд байсан “Эрх шилжиж орж ирсэн” гэдээг нь энэ. Гэхдээ эрх шилжиж орж ирлээ гээд тендер зохион байгуулах, гүйцэтгэсэн ажлыг хүлээж авахдаа хяналт тавихаас өөрөөр оролцох боломж байдаггүй.

Хүмүүс бол “Нийслэлд эрх шилжиж ирсэн” гэхээр “Нийслэл л зарцуулсан юм байна” гэж ойлгодог. Гэтэл үнэн хэрэгтээ төсвөөс гадагшилсан мөнгөний хариуцлага төсвийн ерөнхийлөн захирагчаас хэзээ ч салдаггүй.

Үүнийг Төсвийн тухай хуулийн 6.6.3.төсвийн захирагч нь өөрийн эрх, үүргээ доод шатны төсвийн захирагчид шилжүүлж болох боловч энэ нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байх;” гэсэн заалт бий. Энэ юу вэ гэхээр, ямар ч тэнэг төсвийн ерөнхийлөн захирагч /Сангийн болон бусад яам, сайд нар, УИХ-ын гишүүд гм/ тухайн мөнгөний зарцуулалтыг, өөрөөр хэлбэл тендерүүдийг хяналтаасаа огцхон ч гаргадаггүй ээ л гэсэн үг. Хуулийн дагуу тэртэй тэргүй тухайн мөнгөний хариуцлага өөр дээр нь ирэх болохоор тэр шүү дээ.

Үүнийг буруугаар ашигладаг төсөв захирагчид, өөрөөр хэлбэл дарга сайд нар бий. Эрх шилжүүлэхдээ “Тендерт нь тэр компанийг ялуул” гэж шантаажилдаг гэсэн үг. Мэдээж бүгд тийм биш нь ойлгомжтой, гэхдээ харин асуудал гарч байгаа бараг бүх тендерүүдийн ард тийм эзэрхэг захирагч сууж байгаад эргэлзэх хэрэггүй.

УИХ-ын гишүүд тойрогтоо зарцуулах мөнгийг эрх шилжүүлдэг ч өөрийнхөө ашиг сонирхолд нийцүүлдэг гэсэн яриа гардгийн учир энэ. УИХ-ын гишүүн би өөрт ногдсон тойрогтоо зарцуулах хөрөнгөөрөө сургууль барихаар боллоо гэхэд Нийслэл юм уу, аймагт шилжүүлнэ. Гэхдээ тендерт нь өөрийнхөө компанийг илгээнэ гэсэн үг л дээ. “Хариуцлагыг нь би хүлээнэ шүү дээ” гэнэ.   

Тэгэхээр “Эрх шилжүүлсэн” гэдгийг захиран зарцуулсан гэж ойлгож буй иргэдийн буруу байхгүй, харин тэгж ойлгуулах гэж зүтгэж байгаа инфлүүзерүүдийг бол буруутгаж болно.

Тиймээс “Ногоон автобус”-ны “Но”-г үнэхээр олъё гэвэл “Тэнүүн огоо”, төсвийн ерөнхийлөн захирагч хоёрыг л сайн шалгах ёстой.

2023 оны аравдугаар сарын байдлаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 166 төсөл, арга хэмжээ Нийслэлд эрх шилжиж иржээ. Энэ эрх шилжүүлэлтээр ямар ажил хийгдэв, хийсэн компани нь төсөв ерөнхийлөн захирагчтай нь хамаарал байна уу гэдэг харин сонирхолтой судлагдахуун мөн.   



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.95.94
    2023/10/03

    Neelttei yvyoo Ard irged shuuj baina shu

    Хариулах
  • 139.5.219.136
    2023/10/02

    ...бас гол буруутан нь Нийслэлийн тээврийнхэн бх шүү

    Хариулах
  • 139.5.219.136
    2023/10/02

    Эндээс харахад Сумъяабазар захиран зарцуулах эрх мэдэлтэй биш юм бна тийм үү. Засаг харин давуу эрхтэй гэсэн үг үү. Тэнүүн-Огоогийн захиралыг золионд явчихлаа даа гэж бодоод бгаа шд

    Хариулах
    • 202.170.66.3
      2023/10/02

      Төсвийн захирагч нь