ТӨСӨВ 2024: Ирээдүйн өв санг МӨНГӨЖҮҮЛЖ, НЭГ ИХ НАЯД 353 тэрбум төгрөг төвлөрүүлнэ

С.Гандэлгэр
2023/10/11

Монгол Улсын засгийн газраас улсынн нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг боловсруулан 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр УИХ-д өргөн барьсан. 

Тэгвэл хуулийн төсөлд "Ирээдүйн өв" санг мөнгөжүүлэхээр тусгаж өгчээ.

Тодруулбал Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу Төсвийн тогтворжуулалтын санд хуваарилаад үлдэх хэсгийн 20 хувийг 2024 онд Ирээдүйн өв санд төвлөрүүлэхээр хуулийн төсөлд тусгалаа. Ингэснээр ирэх 2024 онд Ирээдүйн өв санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс 833.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ. Ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд болон төрийн өмчийн үйлдвэрийн газрын төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашгаас 520.1 тэрбум төгрөгийг хуваарилж, нийт 1,353.3 тэрбум төгрөгийг тус санд төвлөрүүлэхээр тооцжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.235
    2023/10/13

    Энэ сангийн мөнгөний зарцуулалт нь юунд чиглэх вэ, гадаадад зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийг яах юм,энэ ноцтой асуудалд түргэн шийд олох ёстой , одоо өвчтэй хүүхдүүдийг чирэгдүүлж хорломооргүй байна, гуйлгаар явдаг асуудал биш учир улс яаралтай 2024 оны төсөвт суулгаж яаралтай шийдэл олох ёстой

    Хариулах