Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн амжилттай хэрэгжиж, төр, хувийн хэвшлийн байгууллагууд мод тарьж, тус аянд оролцож байгаа.
Гэвч зарим төрийн байгууллагууд татвар төлөгчдийн мөнгөөр мод тарих үйл ажиллагаа зохион байгуулж, үрэлгэн хандсаар байна. Тодруулбал УБЦТС ТӨХК 139 сая төгрөгөөр тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нэгдэх тендер зарлажээ.
Уг нь УИХ-аас "Төрийн хэмнэлтийн тухай хууль" баталсан. Энэ хуулийн хүрээнд төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит компаниуд засгийн газрын шийдвэргүйгээр төсвөөс ямар нэг үйл ажиллагааг санхүүжүүлэхийг хориглосон.
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ татвар төлөгчдийн 139,3 сая төгрөгөөр мод тарих буюу "Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн"-нд оролцох тендер зарласан байна. Ингэхдээ Дундговь аймгийн Сайнцагаан сумд мод үржүүлэх ажил хийх аж.
Төрийн байгууллага мод тарьж байгааг буруутгахгүй. Гэхдээ цахилгаан түгээх чиг үүрэгтэй байгууллага чиг үүргээсээ гажиж татвар төлөгчдийн 139 сая төгрөгөөр мод тарьж байгаа нь зүй бус зарцуулалт юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна