Гэрээний үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн аж ахуйн нэгжүүдийг хар жагсаалтад оруулна

Zuv.mn
2023/10/18

Авлигатай тэмцэх газраас  Гаалийн ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб,  “ДЦС-3” ТӨХК тэрүүтэй нийт 19 газарт өгсөн мэдэгдлийнхээ хэрэгжилтэд дүн шинжилгээ хийжээ.

Зарим салбарт гэрээний үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүдийн “Ажлын гүйцэтгэлийн түүх” үүсгэх, тендерт өрсөлдөх байдлын шалгуур үзүүлэлтэд тусгуулах чиглэлээр ажиллаж байна. 

Энэ ажлын хүрээнд “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захиалагчийн хяналтын хэлтсийн дарга, ахлах ажилтнуудтай уулзаж, гэрээний үүргээ хангалтгүй хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдийг хар жагсаалтад оруулах, ажлын гүйцэтгэлийн түүхийг үүсгэх зэрэг ажлуудыг тус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр болов.

Авлигын эсрэг сургалтад 318 албан тушаалтан, иргэнийг хамруулжээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.125.66
    2023/10/18

    АЖ АХУЙ НЭРТЭЙ НЭРНИЙ ЦААНА ГОЛ НЬ ХҮН БАЙГАА ШҮҮ,,, ХҮН Л ХОГИЙН ЛУЙВАР БУЛХАЙГАА ХИЙДЭГ...МАНАЙ БАТАЛДАГУУДАА...

    Хариулах
  • 202.21.125.66
    2023/10/18

    АЖ АХУЙ НЭГЖИЙГ ХАР ЖАГСААЛТАНД ОРУУЛАХДАА ТУХАЙН КОМПАНИЙ ҮҮСГЭН БАЙГУУЛСАН ХУВЬЦАА ЭЗЭМШСЭН, ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГА, НЯГТЛАН БОДОГЧ НАРЫГ БАС ДАВХАР ХАР ЖАГСААЖ БҮРТГЭЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ, АЖ АХУЙ НЭГЖ НЭГИЙГ ТАТАН БУУЛГААД ДАХИАД НЭГЭЭР НЬ НЭР ҮҮСГЭЭД ТУХАЙН ХҮМҮҮС НЬ ОРООД ИРНЭ ШҮҮ....ХИЙВЭЛ ХИЙСЭН ШИГ ЛҮП ЛАП ХИЙНЭ ШҮҮ....

    Хариулах