Гэрэл зураг: MPA
НӨАТ-ын буцаан олголтыг 50 хувьд хүргэх эсэх цахим санал асуулга явагдаж, УИХ-д асуудал оруулж хэлэлцүүлэх магадлал өндөр байгаа энэ үед УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээс уг асуудлаар байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр “Татвартай холбоотой өөрчлөлтийг судалгаа сайтай, төсөв дээр үүсгэх нөлөөлөлд нь дүн шинжилгээ хийж байж хийх ёстой. Төсвийн байнгын хорооны зүгээс энэ асуудалд нухацтай хандаж, улсын хэмжээнд татварын ачаалал ямар байгааг салбар бүрээр гаргах судалгааг өнгөрсөн есдүгээр сараас эхлүүлсэн. Аль салбарт, татварын ачаалал хэр байна вэ, ирэх тав, 10, 15 жилд ямар бодлого барих вэ гэдэг ажлыг хийхийн тулд энэ судалгааг эхлүүлсэн. Ирэх арваннэгдүгээр сарын сүүл, арванхоёрдугаар сарын эх гэхэд дүн нь гарчих байх. Энэ дүн гарсны дараа татварын бодлогоо гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэх хууль санаачлах боломж бүрдэнэ гэж үзэж байна” гэсэн хариулт өглөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна