ОХУ-тай гаалийн хяналт шалгалтын үйл явцыг хялбарчлахаар тохиролцлоо

Х.Батсайхан
2023/10/24

Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан Улаанбаатар хотноо хоёр дахь өдрөө болж байна. Уулзалтаар талууд хоёр улс эрх бүхий операторуудын статусыг харилцан хүлээн зөвшөөрөх ажлыг эхлүүлэхээр тохиролцжээ. Ингэснээр хоёр улсын хооронд ачаа, бараа тээвэрлэхэд гаалийн байгууллагын гүйцэтгэх хяналт шалгалтыг хөнгөвчилж, хугацаа хожих нөхцөл бүрдэнэ гэж ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Виктория Абрамченко мэдэгдсэн байна. Тодруулбал, “Гаалийн хялбаршуулсан хонгил” бий болгох үйл явц эхэлсэн гэдгийг тэрбээр онцолжээ.

Түүний хэлснээр бол, эрх бүхий эдийн засгийн операторын статустай компаниудын хоорондох хүргэлтийг Оросын Холбооны гаалийн алба гаалийн байцаагчийн хөндлөнгийн оролцоогүйгээр хийж болох юм байна. Манай тал ч мөн ийм үүрэг хүлээх нь тодорхой бөгөөд В.Абрамченкогийн байр суурьт “Хонгил” /Коридор/ гэдэг үг орсноос үзвэл Монгол Улсаас ОХУ-аар дамжуулан бусад улс руу, ОХУ-аас БНХАУ руу хийх транзит тээвэрт мөн үйлчлэх бололтой.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна