Төсөв 2024: Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд 2.5 тэрбум төгрөг зарцуулна

Х.Батсайхан
2023/10/24

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2024 оны төсвийг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан олимпод бэлтгэх үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Б.Бат-Эрдэнээс ирэх жилийн төсөвт нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлээр хэчнээн төгрөг зарцуулахаар тусгасан, ЕБС-иудын биеийн тамирын хичээлийн хэрэглэлийг шинэчлэхэд зориулж төсөв тавигдсан эсэхийг асуув. 

Б.Бат-Эрдэнэ сайд Б.Баярсайхан гишүүний асуултад “Эрх баригчид ч, олон нийт ч спортыг зөвхөн тэмцээн уралдаан гэж ойлгоод нийтийн биеийн тамирыг орхигдуулдаг тал байсан. Энэ хандлага хэвээрээ үргэлжилж байгаа. Гэхдээ ирэх жил бидний оруулсан саналд арай хүрээгүй ч гэсэн өмнөхөөс тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж, 2.5 тэрбум төгрөг тусгасан” гэж хариулав. Түүнчлэн, спортын тоног төхөөрөмж, хэрэглэлд 3.6 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн ч тэрхүү мөнгөнөөс аймаг нийслэлийн БТСХороод, шигшээ багийн тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнд зарцуулагдахаас ЕБС-ийн биеийн тамирын хэрэглэгдэхүүнд мөнгө огц зарцуулагдахгүй. Энэ нь Боловсрол, шинжлэх ухааны яамны хариуцаж асуудал болохыг тайлбарлав.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна