Аялал жуулчлалын хамгийн том хөтчийн нэг “Lonely planet” 2024 онд жуулчлахад хамгийн тохиромжтой улсаар Монголыг нэрлэжээ. Шинжээчид нь манай улсыг хязгааргүй өргөн уудам тал нутаг, байгалийн олон янз байдлыг үзэхийг хүсэгчдийн диваажин, адал явдал хайгч, соёлын ялгаатай байдлыг сонирхогчдод тохиромжтой, нийслэл Улаанбаатар хотод нь үзэх юм ихтэй гэсэн байна.
Манай улсын араас Энэтхэг, Сент Люсия /арлын улс/ нар орсон байна. Эхний 10-т Мексик, Марокко, Чили, Бенин, Узбекистан, Пакистан, Хорват оржээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна